Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал

Эмэгтэй хvн болгон оворгvй, vргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг. Иймд та дор дурдсан зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа баримталбал та мөрөөдөлдөө алхам алхамаар хvрнэ.
olloo_mn_1440146486_tarag♦ Өглөө босоод нvд, дух, гарын шуу, хvйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв хvйтэн усаар шавшиж занш. 6-10 удаа. Гайхалтай vр дvнд хvрнэ.
♦ Өглөө бvр буцалсан ус уу. (Зөгийн балтай бол бvр сайн). Энэ нь өтгөн хаталт, хоол боловсруулалтад тустай.
♦ Өглөөний цайгаа хөнгөн, чанарлаг болго. Бага багаар хооллож занш. Махан хоол байлаа гэхэд бага зэрэг лууван vрэхээс бvv залхуур.
♦Тараг байнга хэрэглэ. Эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал.
♦ Өглөө бvр нvvрэндээ элдвийн будаг шунх тvрхэх шаардлагагvй. Хамгийн сайн будаг ч химийн агуулгатай байдгийг анхаар. Ер нь юу ч тvрхэхгvй байх нь нvvрний арьсыг амрааж өгдөг.
♦ Нvvр чинь будагтай л бол яаж ч ядарсан арилгаж унт.
♦Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган явж бай. Биеийн жинг хэвийн хадгалахад сайн талтай.


URL:

Сэтгэгдэл бичих