Эмээгийн нулимс…
Настай хүнийг уйлахыг харах хамгийн сэтгэл өвдөм, нүд хальтрам хэцүү юм билээ. Би юу ч бодож чаддаггүй, бүр юу ч ярих яриагүй энэ хорвоог бүхэлд нь үзэн ядаж зүгээр тааз ширтэж хэвтдэг байсан. Би намар болж байгааг харж чадахгүй тэнгэр бол зун хэвээрээ л харагдаад харин найзууд над дээр ирэхдээ гадуур хувцастай болсноор намрыг мэдэрдэг байлаа. Энэ эмээгийн тухай бичиж эхлэхэд л хамар шархирж өөрийн эрхгүй тэнгэр луу харж байна тэгэхдээ хэвтээд биш шүү таягтайгаа хөнгөхөөн алхаад цонхоор харж зогсоно.. Намрын тэнгэрийг биш хаврын тэнгэрийг үзэн ядсан харцаар биш хатуу үнэнгийн ард гарсандаа тайвширсан харцаар харж зогсоно…
Хоолоо аваарай гэх дуутай зэрэгцэн түрдэг орны чимээ холоос ирж яваа нь сонсогдсон юм. Манай өрөөнд нилээн өндөр насны өндөрдүү биетэй туранхай эмгэн носилка дээр түрүүлэн орж ирлээ. Их л зовиуртай байгаа боловч тэвчсэн үү? эсвэл өвчин намдаах эмэндээ болоод өвдөхгүй байгаа юмуу хий дэмий л нүд нь бүлтэгнэнэ. Хараад л ишш чааваас даа гэж бодмоор. Яг миний хажуу талын орон дээр хэдэн талаас нь өргөж тавьлаа сувилагч нар…
-Эмээ гэрээс чинь хүн ирэхүү? Ирэх хүн байхгүй ээ хүү минь
-Эмээ ор хөнжлийн даавуу байгаа юу? Эмээ юу ч дуугарч чадахгүй байхгүй гэдэг нь илт байдалтай сувилагч руу харахад эмээг ойлгосон сувилагч
За эмээ би таньд ор хөнжлийн даавуу аваад ирье та харин хүүхдүүддээ хэл хүргээдэх дугаар нь байгаа юу гэж асууж дуусаагүй байхад эмээгийн нүдэнд нулимс цийлэгнэж үрчлээтэй зовхиных нь завсраар нулимс нь хар аяндаа урсаж моонийсон муу гараараа нулимсаа арчин хэвтлээ. Ийвийдээ одоо л нэг өвдсөнөө мэдэж өвдсөндөө болоод уйлж байгаа юмуу…..Үгүй ээ над дээр ирэх үр байхгүй юм.
Эмээгийн дунд чөмөг хугарсан. Усанд явж байгаад бүдэрч унаад дунд чөмөгөө хугалжээ. Тэр хавьд байсан хүмүүс гэмтлийн эмнэлэгт авчирч хүргэж өгсөн. Эмээгийн гэр далан давхрын тэнд байдаг. Ганцаараа амьдардаг. Өвчний түүхэн дэх ерөнхий тэмдэглэл нь ердөө л энэ.
Сувилагч эмч хоёр орж ирээд эмээг баахан шалгаалаа.Бас эмээг хагалгаанд орох ёстойг , эрүүл мэндийн дэвтэр бичиг баримтаа авчруулах ёстойг, хамгийн хэрэгтэй нь хүүхдүүд гэрээс нь хүн ирэхүү мөн сахиур хэрэгтэйг хэллээ. Хэн ч хамаагүй ээ та хүн дууд гэлээ. Байхгүй ирэхгүй энгэртээ сүү урсгаж хормойдоо цус урсгаж төрүүлсэн ганц үр нь шоронд байгаа зүүнхараагийн шоронд байгаа.Таван жилийн өмнө хөнгөн шингэн байхдаа хүү дээрээ очиж элэгээ нэг дэвтээсэн. Эмээ навсархай ногоон дээлтэй, буриад гутал нь бүүр яажыж жаажысан, шингэн урт буурал үсээ сүлжсэн, улаан эрээн алчуур толгойдоо боосон. Эмээгийн нас 75. Өдий 75 насан дээрээ сүүжин ээмэг санжигнуулаад намбайж сууж байхсан. ямар сайндаа л усанд салгалж явхав дээ. Үгүй ээ тэгээд тэр хавийн хажуугаар нь явж байсан хүмүүс ядарсан муу эмээг 2 хувинтай ус цүл пал хийлгээд арай ядан явахад нь алив эмээ би өргөөд өгье гэх хүн байгааүй юм байхдаа. Хүмүүс бөөнөөрөө л хүн чанараа нэг газар гээчиж. Уначаад босож чадахгүй ёолоод удаан хэвтээд байхаар нь хүмүүс анзаарч тусалсан гэнэ
Эмээ 5-ын хоёр хувиндаа л санаа зовоод байсан. Тэр хувин яахвээ эмээ минь гэрээс чинь ойр зуурын юм авчрах хүн нээрээ байхгүй юмуу? Энэ асуултыг яасан их асуудаг юм бэ? Асуух болгонд нь хэлэх үггүй нүд нь бүлтэгнээд өрөвдмөөр. Байсан бол аль хэдийн ирчих байсан биз дээ. Ээжийг би нүдээрээ боль гэж дохьлоо.
Эмээ юм уухуу цангаж байна уу эсвэл асуухгүй хийгээд өгөхөөс нааш эмээдээ уух юм гэж дуугарахгүй. Бодвол санаа зовоод хүнд төвөг удахгүй юм шүү гэсэн бодолтой байх шиг. Зүгээрээ эмээ хүмүүс хүн чанараа бөөнөөрөө гээж байхад хажууд чинь байгаа хүмүүс гээгээгүй юмаа эмээ минь.
Иймэрхүү байдалтай нэг хонолоо.Би шөнө дөө унтаж чадахгүй болсон явдалд итгэж ядан өөртэйгөө эвлэрэхийг хүсдэгүй бодолдоо дарагдан хүмүүсийн унтаж байгааг тэд нарт атаархдаг байлаа. Гэтэл хажууд уртаар санаа алдах сонсогдлоо. Эмээ бид 2 л өрөөнд унтаагүй нойр хулжжээ. Хөгшин залуу 2 нэг нь хүүгээ бодож нөгөө нь өөртэйгөө эвлэрэхгүй санаа алдсаар үүр цайлгадаг байлаа. Маргааш нь ээж , өрөөний эхнэрээ сахиж байсан ах 2 эмээгийнд очихоор болсон юм. Эмээ энгэрээсээ хуучин монгол цоожны түлхүүр гаргаж өгөөд гэрээ зааж зурж нөгөө 2 арай гэж ойлгох шиг болоод явлаа. 4,5 цагийн дараа ээж өрөөний ах хоёр эмээгийн ойр зуурын юмыг авсаар арай гэж оллоо гэсээр ирлээ. Бүүр сүүлд дараа нь би ээжээс эмээгийн гэр ямар байсныг асуусан юм. Гэр нь яг 70 давхрын хажууд жижигхэн хашаанд 4 ханатай гэртэй, гэрт авдар ширээ яаажгий сандал ганц ортой.хэзээний цэвэр цэмцгэрт дуртай ээж маань гэр нь харин их цэвэрхэн эмх цэгцтэй юм билээ гэлээ. Авдарнаас нь эмээгийн бичиг баримтыг авах гээд онгойлгоход эрэгтэй хүний шинэ дээл, бүс, гутал байсан гэнэ бодвол хүүдээ хэзээ нэг өдөр өмсүүлнэ дээ гэж бэлдсэн байх. Эх хүний сэтгэлээ гэж…
Манай өрөөнд бас нэг эмээ байсан юм. тэр эмээг хүүхдүүд нь ээлжилж сахина.Ач зээ нар нь ирээд дуусдаггүй. Утсаар чанга чанга яринаа. Тэгээ л манай охин Англиас ярьж байна, манай хүү Солонгосоос ярьж байна юу захих уу гэж байна гээд л онгирно. Үр хүүхэддээ эрхэлсэн тансаг эмээ байлаа. Тэр эмээгийн шүүгээн дээр чихэр жимс боов ундаа пиг өрөөстэй. Харин ядарсан муу эмээгийн шүүгээн дээр бор тагш, нэг халбага, варианий шилтэй ус тэгээ л болоо… Амьдрал гэдэг хатуурхах хүндээ дэндүү хатуурхаж хайртай гэсэн болгоныг нь булааж хатсан нулимс, дан тэрлэгтэй үлдээж чаддаг л юм байна. Охидууд бие биедээ атаархдаг шиг энэ эмээ олон хүүхэдтэй эмээд атаархдаг болов уу гэж хааяа бодно.
Эмээ надад залуу насаа ярьсан юм. Олон хүүхэдтэй байж болох байсан ч насны ганц ханиа хүлээж энгэртээ хүүгээ тэвэрч залуу насаа барсан юм гэнэ. Эмээгийн байр байдалыг харвал залуудаа ихэл сайхан хүүхэн байсан байхаа. Өндөр нуруутай, уртаа гэзэгтэй, том алаг нүдтэй хараад ханамгүй сайхан хүүхэн, хүрэхэд хол дагина л гэсэн үг. Тоолоод баршгүй малтай,төөлөөд баршгүй нутагт алдарт баяны ганц эрх хонгор охин юмсанж.
-Би багадаа аавын гэрт жаргалаа эдэлсээн яахвээ гомдох юмгүй ээ амьдралд гэж хэлэхэд… Надад хүн заавал жаргаж зовж жаргаж зовох ёстой юм боловуу? Яагаад дандаа жаргаж болдоггүй юм бэ? Би тэгвэл хүүхэд байхдаа ч зовсон хүүхэн насан дээрээ жаргах нь гэсэн өвдөөд зовж байна, Тэгээд би эмээ болсон цагтаа нэг жаргах юмуу?
Үгүй би хүүхэн насан дээрээ гоо сайхан гунхаж явдаг залуу насандаа жаргамаар байна. Зүгээрээ хорьхон жил залуу насандаа жаргаад үхэхэд надад гомдолгүй. Би наймаалцъя тэгэхүү бурхаан. Би танд эмээ насаа өгий надад харин хорьхон жилийн жаргал өгчих. Та надад шудрага бус хандсанаа мэдэж байгаа биздээ.За за арван жил байсан ч болно. Ингээд ч болтугай наймаалцах юмсан.
Эмээгийн насаараа хүлээсэн хүн нь Орос залуу байжээ. Тэр үед төмөр зам барьж байсан Оросын инженер залуу. Халхын сайхан бүсгүйг өөрийнх болгосон орос залуу хоёрын дурлал нутагтаа бөөн шуугиан тарьж, эсэргүүцэл ихтэй байсан ч .Нууж хааж нуугдаж болзсоор Орос залуугийн нутаг буцах хугацаа болоход сайхан бүсгүй хэвлийдээ алаг урагийг нь амилуулж байжээ. Эргэж ирээд аваад явнаа гээд шунхан улаан уруулыг нь үнсээд,хэвлий дэх үрээ чагнаж нэг үзээд итгэл сэтгэлийг нь өвөртлөөд явжээ. Тулгар биетэй бүсгүйгээс нөгөө үхэл хатал болоод араас нь гүйгээд байсан залуус зайгаа барьж, авгай хүүхнүүд толгой нь эргэсэн эгээтээ л харь гаригийн хүнээс жирэмсэн болсон мэт ярина. Аав нь зэмлэж нэг үзэж аргадаж нэг үзэж хүн амьтаны хэл амаас хол гэрт нь төрүүлжээ. Цэнхэр нүдтэй шар үстэй орос жаал мэндэлжээ. Зээгээ үзсэн аав ээж хоёр нь нялхарч хүүгээ тэвэрсэн бүсгүй эр нөхрөө ороод ирэх юм шиг үүд рүүгээ баярлан харна. 1жил 2 жил 5 жил өнгөрсөн ч орос залуу ирсэнгүй. Хүүгээ хөтлөн төмөр зам дагах алхаж, хүү нь төмөр зам дээр хөлд орж. Энэ төмөр замыг аав нь хийсэн юм ингээд л хүрээд ирнэ дээ гэж мөн ч их хүлээсэндээ.
Аав нь орос зээгээ дагуулж нутгийн наадамд бардам явдаг болов. Яадаг юм мах цусны минь тасархай гэнэ. Хүүхэнтэй суух залуу байсангүй. Бузар булай завхай зайдангаар нь дуудна. Гэвч дотроо энэ муу шар банди байгаагүй бол аваад суучих юмсан гэж бодож явдаг эр өчнөөн байсан ч зориглосон нь байхгүй. Бүсгүй ч эр нөхөрөө хүлээж байна гээд энгэрээ тас хумьдаг байж. Хүн амьтны хэл амнаас залхсан аав нь хүүхнээ хотруу явуулж. Хүүхэн хотод ирээд төмөр замчин болно гэж сурж анхны төмөр замчин болж насаараа төмөр зам даган амьдарч нөхрөө хүлээжээ. Итгэл сэтгэл гал халуун хайр, хүүхэн нас, гоо сайхан, гуалаг биеийг нь ганцхан өөрт нь үлдээгээд 30 жилийн амьдарлыг нь хулгайлаад явсан орос залуудаа гомдодгүй гэнэ.
Үгүй ээ эмээ минь тэр муу Оросыг хүлээж байсан доор халхын сайхан юндэн гөөгөөтэйгээ суугаад олон хүүхэдтэй болоод энэ эмээ шиг ингээд жаргаж амьдарч болох байсан шүү дээ. Тиймээ тэгэхдээ эмээ нь хайртай хүнээ хүрээд ирчих юм шиг итгэж хүлээсэн юм. Одоо ч итгэл минь мөхөөгүй шүү.
Орос банди нь том болж анагаахад орж ангийнхаа хөөрхөн охинтой сууж ажил амьдрал жигдрээд улсын томоохон эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг болж. Эмээд төмөр замаас хүндэт ажилчин гэж байраар шагнуулж олон ачтай болж амар сайхандаа жаргажээ… Ийм л байх байсан юм. Даанч бэр нь хүүхэд гаргаж чаддаггүй байж. Болно байлгүй дээ бүтнэ байх гэж уужим ухаан гаргаж бэрээ хайрлаж өрөвддөг байж.
Тэр өдөр хүү нь ойрд уулзаагүй найзындаа гэнэтийн уулзалт болгохоор очихоор шийдсэн нь гай болж лдээ.Найзынхаа гэрт ороход найз нь нилээн зодуулаад хутгалуулсан бөөн цусан дунд хэвтэж байж. Эмч хүн болсон хойно яаралтай тусламж үзүүлж амийг нь аврах гэж оролдож байгаад дийлэлгүй өнгөрүүлжээ. Улаан цусан дунд найзыгаа аврах гэж суусан түүнийг гаднаас орж ирсэн найзынх нь эхнэр дүү 2 нь алуурчин гэж ойлгожээ. Эмээгийн хүү хүний амь аврах эмчийн тангарагтай үнэнч байсан болохоор амийг л аврах гэж оролдсон өөр хүн байсан бол ойртохгүй муу санаалаад…
Эмээгийн хүүд хэргийг хүчээр тохож мөрдөн байцаах газар зодож хорьж дарамталж байгаад хэргийг хүчээр тохжээ. Уг нь хэргийн газар нарийн шинжилгээ хийж, мөрдөн байцаагч шударгаар ажилласан бол эмээгийн амьдрал өнөөдөр шал өөр байх байсан юм.
Найзыгаа аврах гэж оролдсон биш алуурчин гэж гүтгүүлж шоронгийн хаалга татаж олон жилийн ял авчээ. Энэ цагдаа хуулийхан дэндүү бүдүүлэг хэргийг хурдан шийдэхийн тулд. Хичнээн хүн хилс хэргээр эмээгийн хүү шиг гүтгүүлж шоронд суугаа бол. Тэдний араас хичнээн ээж хичнээн эхнэр хичнээн хүүхэд аавыгаа санаж элэгээ эмтэлж нэг дуу дутуу дулимаг амьдарж яваа бол.
Эсвэл хохирогчийг уйлаад байхад жинхэнэ хэрэгтэн хоригдох ёстой хүнээ хамгаалж өмгөөлж ялаас мулталж хохирогчийг хохирогч чигээр нь үлдээсэн бол. Яг л надад тохиолдсон явдал шиг. Энэ сэтгэлзүйг энэ шаналалыг төсөөлж бичихэд хэцүү..ӨШӨӨ АВНА ДАА. Дотроос ингэж хашгирдаг….
Бэр охиноо өөр шигээ насаара хүн хүлээж амьдрах вий гэсэндээ албаар бэрдээ ааш гаргаж гомдоох болж. Тэр болгонд дотроо ижийгээ өршөө гэж нулимасаа залгина. Нэг л өдөр байраа бэрдээ үлдээх бичиг баримтаа жин тан болгож үлдээгэд гэр бүлийн зургаа аваад яваад өгч. Эмээ тэр үед бас ч 60 хүрж яваа насандаа байсан болохоор байсан мөнгөөрөө 70 давхарийн тэнд жижиг хашаа 4 ханатай гэр аван тэтгэвэрийн мөнгөөрөө болгоод амьдарна даа гээд амьдарч эхэлж. Мөн ч уужуу сэтгэл гаргаж мөн ч их өөрийгөө золиосолж дээ энэ эмээ.
Заримдаа эмээ нүдээ анин хөнгөн санаа алдан хэвтэнэ. Өөрийгөө эмнэлэгийн орон дээр биш ногоон зүлгэн дээр тааз ширтэж биш тэнгэр ширтэж хүүтэйгээ эрхэлж тоглодог тэр цэцэгт нугадаа сайхан бүсгүй насандаа очиж сэтгэл хангалуун хэвтэж байна гэж төсөөлдөг байхдаа гэж боддог….Эмээгийн амьдралыг золбин шар орос, зовлон мэддэггүй зарим хүнд зоосоор үйлчилдэг хууль, ажлаа хийхээс залхуурсан мөрдөн байцаагч сэтэр зүүсэн арчаагүй хүмүүс ийм болгожээ.Уг нь эмээ ноорхой ногоон дээлтэй биш ногоон торгон дээлтэй, сүүжин ээмэг санжигнуулаад инээд алдсан ач нартайгаа эрхлэн сууж, алдарт эмчийн ээж гэж хүндлүүлж, навсархай гэрт биш найман өрөө байранд, усанд явах гэж гэрээсээ гарж биш нарлаж суух гэж гэрээсээ гардаг. Ай хөөрхий хүний тавилаан гэж…
Манай тасгийн эмч ааш муутай ч сайхан сэтгэлтэй өрөвч цаана л нэг хүний төлөө гэсэн эмч байсан юм.Учрийг нь хэд хоног харж ойлгосон эмч нэг өдөр за эмээ маргааш хагалгаанд орно.Үнэгүй хагалгаа санаа зоволтгүй хагалгаанд орох хэрэгтэй юмнуудийн эмч нь өрөөндөө аваад тавьсан байгаа за юу эмээ гэж хэлээд дулаахан инээмсэглэхэд
Эмээ нулимсаа барьж чадалгүй уйлсан. Миний хүү чам шиг сайхан эмч байсан юмаа. Сайхан буянтай эмч хүү минь эмээгийнхээ насыг аваарай… гэж хэлээд чимээгүй нулимс нь урсаад л байлаа.
Эмээд маш их дусал тариа витамин хийдэг зарим нь их үнэтэй байсан. Ааш муутай эмч холоос ингэж хайрлаж байсан юм. Нэг хэвтэж байгаа дээр сайн тордоод авья л гэсэндээ. Өөрөө бие нь яаж байна гэж асуухгүй хэрнээ сувилагчаас яаж байгааг нь өдөрт хэдэнтээ асууна. Өглөө 6 цагт ажилдаа ирдэг заримдаа этгээд санагддаг тэр эмч надад 2 хагалгаа хийсэн. Цаанаа өрөвдөөд байгаагаа наанаа аашилж харуулдаг эмч шүү дээ. Би ч загнуулж байсан. Яагаад дандаа хөмсөгөө зангидаж хэвтэж байдаг юм чи. удахгүй босчих юм чинь инээ мэдэв үү… Дараа нь би айсандаа болоод инээсэн. Тэрнээс хойш эмчийгээ хархаар л инээдэг болсон. Би өвдсөндөө болоод инээхээ мартсан байж. Харин инээмсэглэлийг минь эргүүлж надад өгсөн ааш муутай эмч.
Эмээг манай өрөөнийхөн бүгдээрээ хайрладаг. Ээж нөгөө сахиур ах хоёр ээлжилж тусалдаг байсан. Эргэлтийн хоолноосоо бүгдээрээ өгдөг. Эмээ тэр болгонд буянаа нэм гэж ерөөнө. Тэгэхдээ их өрөвдмөөр санаа зовоод байх шиг. Би эмээг чихэр жимсээр их дайлна. Эмээ энэ гоё надад зөндөө байгаа гээд хүчээр өгнө. Амьхандаа эмээг баярлуулах гэж. Зарим нь эмээгийн идэж үзээгүй амттангууд.
Эмээ намайг бас их өрөвднөө. Хайран сайхан охин ямар муухай нь ийм болгодог байнаа гэхээр нь л би уйлчина. Намайг уйлахаар эмээ нүдэнд нь нулимс цийлэгнээд л ирнэ. Эмээг уйлууллаа гээд ээж намайг загнана.Яадаг юм урс сэтгэлээ нимгэл гэж нулимс хүнд заяажээ. Сонин шүү сайхан уйлчхаар хэсэгтээ л сэтгэл хөнгөрөөд. Зарим хүмүүс том болцон гээд уйлдаггүй байх. Эсвэл жаргалтай хүнийг амьдрал уйлахыг нь мартуулдаг байх. Дуусдаггүй зовлонг дундлах гэж.
Дусал нулимсаа ч хайрлахгүй би уйлаад ч болтугай дундрах бол…
Уйлжил сууна даа бүсгүйн заяа минь….гэж дуун дээр гардаг.
Зовох гэж эмэгтэй хүн төрсөн юм гэж золигийн нэгэн зохиолч хэлжээ. Энэ үгэнд ямар олон хүн тийшдээ үнэн үнэн ёстой гоё хэллээ гэж хөөрөхийг нь яана. Зовох гэж эмэгтэй хүн төрсөн юм гэж тийм сонсголонтой сонсогдоод байгаа юм байхдаа. Би лав энэ үгэнд дургүй гэж нэг ах надад хэлсэн юм. Би ч бас дургүй…
Эмээд нэг жижигхээн алганд багтмаар толь байсан. Хааяа гаргаж ирж тольдоно шүү дээ эмээ маань.Далан таван настай эмэгтэй толинд харахдаа юу боддог бол. Би анх гайхаж билээ эмээ тольдож байхыг хараад ээжийгээ ч тольдож байхыг бараг харж байгаагүй. Эсвэл ээж маань намайг тольдож харж хүүхэн насаа, хүүхэн насандаа хэвээрэй байгаагар төсөөлдөг байх. Ай хөөрхий эмэгтэй хүн ямарч үедээ үзэсгэлэнтэй. Энэ хорвоогийн ихэнх дуу бидний үзэсгэлэн гоо үлэмж төгөлдөрийг бишрэн бишрэн дуулагдсаар… Эмээ их сайхан дуулдаг бүсгүй байжээ. Нэг орой өрөөнд дотно дулаахан яриа болсон юм.Эмээг дуу дуулаад өгөөч гэж гуйлаа.Төсөөлдөө эмнэлгийн орон дээр хэвтэж буй эмээ хоолойгоо засан дуулах гэж байна.
Саглагар саглагар модондоо
Шаазгай шувуу шагширна даа хө
Сайхан биег минь төрүүлсэн
Ээжийнхээ ачийг яанам вэ хө…..яанам бэ хө… яанам
Эмээгийн дуу тамирдангуу атал хичээнгүй, эвэлгхэн хэрнээ хааяа аялгуун дотроо сэм сэмхэн төөрнө. Ээж минь нүдэнд нь нулимс цийлэгнэн сууна. Аргагүйдээ намайг бэртлээ, өвдлөө, охин чинь найдваргүй ээ, ээжээ тэсэхгүйнээ өвдөөд байна гэж орилж уйлахад дусал ч нулимас гаргаагүй ээж минь. Чи тэсэхгүй гээд яах юм чи тэс… загнаж нулимсаа үзүүлээгүй ээж минь. Эмээгийн гунигтай дуунд ээжийгээ санан санан сэтгэлдээ өмөлзөж суугаа байхдаа.
Маргааш нь эмээ хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирээд дэн дун орон гаран байлаа. Ээж сувилагч хоёл ээлжилж эмээд цай уулгаж байлаа. Ээж маань та яаж байна гэж зөөлөи асуухад ээж нь зүгээрээ гэж эмээ хэлсэн. Олон жил ээжээ гэж дуудуулж үзээгүй, олон жил ээж нь гэж хэлж үзээгүй, олон жил ээж нь гэх үгийг сонсоогүй миний ээж……..Энэ 2 эмэгтэйг сэтгэлдээ юу бодсонг төсөөлж чадахгүй нь…
Эмээг нилээн гайгүй болсны дараа би хагалгааны өрөө ямар байна аймаар байна уу та сандарсануу гэж асуулаа. Тэгсэн эмээ би хагалгааний өрөөг зурагт хивстэй хачин гоё өрөө байдаг болов уу гэж бодсон чинь харанхуй хүйтэн зэвхий даасан өрөө байна лээ гэж бид нарыг баахан инээлгэлээ. Эмээ эмч нар хүйтэн өрөөнд дан шаахайтай даавуун хувцастай, хэдэн цагаар зогсож, цустай холилдож яаж ядарч зогсдог бол муу хүү минь бас тэгж байсан байхдаа..Эвий эвий энэ эмч нар сайхан дулаахан буриад гутал өмсөөд зогсож болдоггүй юм байхдаа… гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн юм.
Эмч нараа гэж өвчтнөө босоод ирхэд нь дотроо баярлаж за дахиад өвдөж битгий ирээсэй гэж боддог бодлоо нуудаг. Би л гэхэд эмнэлэгт өвдсөн болгоныг харж өрөвдөж, ёолох дуунд нь зүрх урагдаж элэг эмтэрч хурдхан л эмнэлгээс зугтмаар санагдаж байхад.Энэ эмч нар насаараа энэ мэдрэмжийг мэдэрч, насаараа зүрхээ чангалж, насаараа хүний зовлон өвчин сонсож харж, насаараа хүйтэн шалан дээр даарж зогсоно.Эвий эвий эмч нь одоохон эмчлээд өгнө битгий уйл гэж хэлж чадахгүй хэлээ хазана.Би лав эмч залуутай сууна. Эмчийн сэтгэл яг л ээжийн сэтгэл шиг зөөлөн ивээнгүй байдагийг мэдэрсэн учраас…
Нөгөөдөр нь би өөр эмнэлэг рүү шилжсэн юм. Тэр үед эмээ өндийж суудаг болсон байсан. Эмээ надад сайхан охиноо болдог бол би өмнөөс өвдөөд охиноо босгоод явуулахсан, босноо босно миний охин босоод айлын сайхан эхнэр, арван хүүхэдийн ээж болоорой. Их юм сурж мундаг хүн болоорой. Насны буяанаас эрдэмийн буян нь илүү байдаг юм гэж хэлээд надад бал өгсөн. Одоо өгсөн балаар нь бүхнийг сийрүүлэн бичиж сууна. Би эмээд эмч болноо би тэгээд буриад гутал өмсгөж хагалгаанд оруулдаг болгоноо. Энэ амлалтаа одоо ч сэтгэлдээ тээж л явна эмээ минь…
Сүүлд сонсохнээ эмээ босоод явдаг болсон гэсэн. Ямарч байсан эмнэлгээс гарсан. Хөөрхийдөө өөрөө сажлаад харьсан байхдаа. Гэртээ ирэхэд нь эзэнгүй хашаа хүйтэн гэр нь эл хуль оргиод орход халширмаар байсан боловуу? Галынхаа дэргэд суугаад санаа алдсан боловуу? Цай чанах ус, гал түлэх мод байсан боловуу? Дахиад л усандаа явсан байхдаа…
Хүүгийн зүрх цохилж байхад үхэх эрх надад байхгүй гэж нэг удаа хэлж билээ. Эмнэлгээс гараад хүү дээрээ хуушуур хийгээд дуртай нанжин чавга нь аваад очно доо хө. Ижийгээ хүлээж байгаарай үр минь.
Хүн хүнийхээ амьдарлыг бусниулж чаддагын энгийн нэг жишээ эмээ, эмээгийн хүү, Пүрэвмаа охин гуравын амьдралын хүүрнэл байлаа. Эмээгийн хүү эрх чөлөөгөө алдаж Ээжийн охин эрүүл мэндээ алдсан ч бид хоёрт ээж байгаа. Хөхөөрөө ивийлж даллах ээж нар минь байгаа болохоор нэг л сайхан сэтгэл өег байж чаддаг юмаа.
URL: