Алдарт жүжигчин Жэки Чаны охин эцгийгээ өөрийнх нь аав биш хэмээв
Хонконгийн алдарт жүжигчин, продюсер, зохиолч, найруулагч Жэки Чан сая сая хүмүүсийн шүтээн билээ. Түүний бүтээсэн дүр бүр үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, ажил мэргэжлийн хувьд өндөрт мандаж явсаар байгаа ч хувийн амьдрал нь тийм ч таатай биш бололтой. Учир нь алдарт жүжигчинд маань 15 настай охин байдаг бөгөөд охины хувьд аав нь тийм ч нэр хүндтэй биш гэнэ. Тэрээр “Тэр бол миний аав биш. Би түүнийг ааваа гэж үздэггүй. Тэр миний төрсөн эцэг гэдэг нь үнэн байх. Гэхдээ тэр миний амьдралд онцгой үүрэг гүйцэтгээгүй” хэмээн охин ярьжээ.
Чаки, Этта охины ээж болох Элани 1998 онд танилцаж байсан гэнэ. Тухайн үед охины ээж Элани гоо бүсгүйгээр тодорч байсан бөгөөд хосууд хэдхэн сар холбоотой байсан гэнэ. Салсныхаа дараа Чан Эланитай холбогдсон нь түүний хувьд том алдаа байсан гэж мэдэгдсэн билээ.
Эттагаас гадна Жэкид 32 настай Жэйси гэдэг хүү байдаг бөгөөд түүний хүү нь саяхан хар тамхи хадгалж, түгээсэн хэрэгт холбогдож шуугиан тариад амжсан.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: