Хоёр Солонгос дахин дайны ирмэг дээр
Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос руу буудсны дараа өчигдөр хариу их бууны гал нээсэн тухай дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжаас иш татан ийнхүү мэдээлж байгаа юм.
“Хойд Солонгосын арми Кёнги мужийн Йончхон тойргийн хэмээх газар руу эхлээд бууджээ”. Өмнөдийн Ерөнхийлөгч Пак Гён Хе Хойдын талаас ямар үйлдэл гаргана, түүнд хариуг нь барина гэдгээ мэдэгдлээ.
Өмнө нь наймдугаар сарын 16-нд Пхеньян нь Хойд Солонгосын хилийн ойролцоо Америкийн Нэгдсэн Улс, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг хийхээ болихгүй бол “дэлхийд үл мэдэгдэх” зэвсэгээр дайралт хийнэ гэж сүрдүүлсэн билээ.
URL: