Орос, Зөвлөлтийн алдарт жүжигчин Лев Дуров нас баржээ

Ардын жүжигчнийг аврахын тулд эмч нарын хамгийн шилдэг аргыг хэрэглэж нас барахын өмнөх өдөр нь яаралтай мэс засал хийсэн аварч чадаагүй байна.
21f789f6-cdc5-4021-a6c4-7a1dfad7d5de
ЗХУ болон ОХУ -ын Ардын жүжигчин Лев Дуров удтал хүндээр өвдөж байгаад Москва хотын “Первой градский” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт нас баржээ. Жүжигчинг нас барахын өмнөх өдөр түүний биеийн байдал маш хүнд байгааг танилцуулж байсан ба дараа нь яаралтай мэс засал хийсэн байна.

- Тийм ээ, үнэхээр, Лев Константинович наймдугаар сарын 20-ны шөнө нас барсан хэмээн Ардын жүжигчин охин Екатерина Дурова нь LifeNews-д батлан хэлжээ. Дуров амьдралынхаа сүүлийн хоёр долоо хоногт эмнэлэгт хэвтэж байжээ.

Тэрбээр эрүүл мэндийнх байдалд эрс өөрчлөлт гарч байсны улмаас тасгууд солин хэвтэж байсан гэнэ. Эхлээд жүжигчин цус харвалтын сэжигтэйгээр эмнэлэгт хэвтсэн ч хэдхэн цагийн дараа түүнд “зүрхний цочмог дутагдал” гэсэн онош тавьжээ.

Уг нь эмч нар түүнийг сэргээх боломжтой байжээ. Гэсэн ч, долоо хоногийн дараа Лев Константинович эмнэлгээс шалтгаалсан хатгаа тусчээ. Ийнхүү Дуров 83 насандаа нас баржээ.

Лев Дуров Москвад 1931 оны 12 дугаар сарын 23-нд төржээ. 1954 онд Москвагийн театр урлагийн сургуулийг төгссөн бөгөөд тэрбээр урилгаар Хүүхдийн Төв театрт 10 жил ажилласан байна. Мөн онд Дуров анхныхаа кинонд тоглосон ба амьдралдаа 200 гаруй кинонд тоглосон байна. 1963-1967 онд тэр Лениний нэрэмжит комсомолын театрын тайзан дээр тоглож байсан.

1967 оноос Москвагийн драмын театрт ажиллаж захирлынх нь албыг хашиж явжээ. 1990 онд тэрбээр “ЗХУ-ын Ардын жүжигчин”цол хүртсэн байна. ОХУ-ын урлагийн томоохон зүтгэлтнүүд түүний тухай дурсамж, гашуудлын үгсээ хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих