НАМЭХ-ны төвийн бүсийн эмэгтэйчүүд чуулж байна

144011942655d67a8299216Нийгэм хурдацтай өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн харилцаанд ч гүнзгий өөрчлөлтүүд гарч байна. 2016 оны бүх шатны сонгуулийн буухиа ойртсон энэ цаг үед Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа болж ирсэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХолбоо Төвийн бүсийнхээ эмэгтэйчүүдийн Удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж, 7 аймгийн 250 гаруй эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой, санал бодлыг нь сонсож байна.

Нийгэмд хэрэгтэй хамгийн сайн өөрчлөлтийг эмэгтэйчүүд хийж чадна гэдэгт тэд эргэлзэхгүй байгаа төдийгүй, яг ийм нийгмийн захиалга ч байна гэж үзэж үзэл бодлоо уралдуулан 2 өдөр зөвлөлдөхөөр шийдвэрлэжээ.

Иргэдийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлага, улс орны эдийн засаг, улс төрд нүүрлээд буй гүнзгий хямралаас төрөө, түмэн олноо гаргахад эмэгтэйчүүд нэгдэж, хамтдаа хөгжлийн буухиа, түүчээ болоход шаардагдах мэдлэг, мэдээллийг солилцож нийгэмд, нийт эмэгтэйчүүддээ хүргэх зорилготой байгаад энэхүү зөвлөгөөний гол ач холбогдол нь оршиж байгаа юм.

НАМЭХ-ноос 2014-2015 онуудад Монгол Улсын нийт 21 аймаг, 9 дүүргийн 15,000 /Арван таван мянга/ эмэгтэйн төлөөллийг оролцуулсан Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгааг амжилттай зохион байгуулан дүгнэж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн асуудал болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба шийдвэр гаргах түвшинд тэдний үүрэг, манлайллыг бодитой дээшлүүлэхэд хууль эрхзүйн болоод бусад дэмжлэгийг үзүүлж ажиллах нь зүйтэйг эмэгтэйчүүд уриалж байна.

Мөн уг судалгаанаас гарсан дүгнэлтэд тэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, хамтын хүчээр Монгол өрх гэр бүлийн амжиргаагаа дээшлүүлэх, баталгаатай ажлын байртай болох, эрүүл мэнд, боловсролоо дээшлүүлэхэд илүү нухацтай хандаж хөгжлийн гарцын талаар ярилцаж буй нь цаг үеэ олсон чухал ажил болж байна.

НАМЭХ-НЫ АЖЛЫН АЛБА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих