“Севол”-ыг татаж гаргах ажил эхэлжээ

527-14400364084a93783115e48fc4d6736796671b16ef_XLСӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын өмнөд эрэгт живсэн гатлага хөлөг онгоцыг тэнгисээс татаж гаргахаар мэргэжилтнүүд ажиллаж эхэлжээ. Живсэн “Севол” гатлага онгоцыг шалгахаар өчигдөр шумбагчид тэнгисийн ёроол руу 44 метр гүн рүү оржээ.
Уг ослын улмаас 295 хүн амь эрсдэж, есөн хүн сураггүй болсон юм. Зорчигчдын олонх нь сургуулийнхаа аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ.
Онгоцыг татаж гаргах төслийг хэрэгжүүлэх эрхийг авсан Өмнөд Солонгос-Хятадын компаниудын консорциумын албаны хүмүүс мэдэгдэхдээ, “Бид ирэх оны зургадугаар сарын эцэс гэхэд онгоцыг татаж гаргах ажлыг дуусгачихсан байна гэж найдаж байна” гэжээ.
Тэд онгоцыг хэрхэн татаж гаргахыг судлахдаа хүнгүй, шумбагч төхөөрөмжийг ашиглаж, шумбагчдыг тэнгисийн гүн рүү оруулахаар төлөвлөж байна. Мөн хүйтэн орохоос өмнө буюу энэ оны 10 дугаар сарын эцэс гэхэд гатлага онгоцны үлдэгдэл түлшийг юүлэх ажээ.
Албаны хүмүүсийн хэлснээр, тэд ирэх хавраас ажлаа үргэлжлүүлж эхэлнэ. Онгоцыг том крануудаар өргөн гаргаж, Мокпо хотын боомт руу аваачих аж. Мөн шумбагчид сураггүй байгаа есөн хүнийг хайхаар төлөвлөж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих