Өндгийг өөр өөр янзаар…

32_2639fb26e1af2bdf2d5d8efbbae8028cc420b9f7Өндгийг бид хоолонд хэрэглэхдээ ихэвчлэн уламжлалт аргаар чанаж эсвэл шарж л ашигладаг. Доорх санаануудыг хаяаа ч гэсэн хоолондоо өнгөлөг, хэлбэрлэг хачир болгон хэрэглээд үзээрэй. Хоолны дуршлыг ч сайжруулна. Таалагдана гэж найдаж байна.

Ялдам ягаахан өндөг

Орц: – Чанасан өндөг 6 ширхэг
- Хүрэн манжин 1 ширхэг
- Давс 1 цайны халбага дээр нь ус байхад л хангалттай.
Өндгөө эхлээд чанаж бэлтгэнэ. Хүрэн манжингаа нимгэн жижиглэж хэрчинэ. Усандаа өндгөө хальснаас нь салгаж бүтнээр нь хэрчсэн манжинтайгаа хамт хийгээд дээрээс нь давсаа хийгээд 3 минут чанана. Өндгөө эхэлж чанаж бэлдэхдээ давс хийлгүйгээр чанаарай.

Хайрын бэлэгдэл зүрхэн өндөг

Орц: – Чанасан өндөг 2 ширхэг
- Жижиг дөрвөлжин картон цаас 2 ширхэг
- Савх 2 ширхэг
- Резинэн боолт 4 ширхэг

Картон цаасаа голоор нь нугалаад голд нь чанасан өндгөө бүтнээр нь хийгээд өндөгнийхөө дээрээс хөндлөнгөөр нь савхаараа дарж цаасны хоёр төгсгөлтэй нийлүүлж резинээрээ сайн тогтоож бооно. Ингээд 20 минут байлгаад авна.

Өнгөлөг цэцгэн өндөг
Орц: – Амтат чинжүү
- Өндөг
- Давс
- Тос
Чинжүүгээ өргөөш нь бага зэрэг зузаан хэрчинэ. Хайруулын тавгандаа тосоо хийж халаагаад чинжүүгээ хийнэ. Өндгөө хагалаад чинжүүнийхээ голд хийгээд дээрээс нь бага зэрэг давс хйигээд зөөлөн гар дээр шарна.

Эх сурвалж: Хоол хийх урлаг


URL:

Сэтгэгдэл бичих