Замыг ингэж барьдаг юм байна
Манай урд хөрш Хятад хөгжил дэвшлээрээ дэлхийг шүугиулсаар байна. Хятадууд энэ удаа шинэ гүүрээ шууд л гол мөрний гольдрилын дагуу барьжээ. Гол мөрнийг хөндлөн огтолж биш, нэг эргийг нөгөөтэй холбох биш харин голын дагуу гүүр барьсан гээд төсөөл дөө.
Үүнийг гүүр ч гэж болно, гүүрэн зам ч гэж болох байх. Үнэхээр бишрэм, гайхалтай гүүр байгаа биз?
8-р сарын 9-нд Хятадын Хубэй мужид ашиглалтад орсон энэ гүүрэн замыг “экологийн зам” гэж нэрлэж байна.
Яагаад гэвэл ой модыг устгахгүйн тулд түүнийг тойруулан энэ гүүрийг барьжээ. Шууд л голын урсгал дагуулан толийх энэ гүүрэн замын урт 4 км юм байна.
Замыг, бас гүүрийг ингэж л барьдаг юм байна. Манайханд сурах юм их байна даа…
www.mnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Манайд инженерүүддээ итгэдэг, гадныхныг сохороор шүтдэггүй, хөрөнгө мөнгийг нь батлаад өгдөг бол ч чадалтай аавын хүүхдүүд бас ч бий шүү. Харамсалтай нь авилга төрд цэцэглэсэн болохоор хэцүү байдаг байх. Авилгачдын төр гэдгээ саяханы хуулиар “албажууллаа” шүү дээ.