Ганцаардсан ерөнхийлөгчид гадны байгууллагаас өөр хань алга
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх нь сонгуулийн үр дүнгээс хамаардаг. Харин энэ удаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн ажиллах нь УИХ Еренхийлөгчийн хоригийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалахаар байна.
Учир нь, УИХ Ерөнхийлөгчийн хоригыг хүлээж аваагүй тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаяр Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ирэх магадлалтай. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэх нь олон нийтийн дунд сонгуулийн дүнгээс дутахааргүй хүлээлт үүсгэлээ. Ерөнхийлөгч албан ёсоор хориг тавихаасаа өмнө буюу өнгөрсөн баасан гарагт прокурорын байгууллагын баярын хурал дээр хэлсэн үгандээ хориг тавина гздгаэ хэлсэн. Түүний хэлсэн үгаэс харахад Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн намын нөхөд нь түүнээс нүүр буруулж, ганцаардаж байгаа нь илт байв.
Тэрбээр “УИХ-ын гишүүдийн 50 хувь нь хонины арьс нөмөрсөн чоно” гаж хэлсэн нь АН-ынхавд хаятлагдсан үг бололтой. Хэдийгаэр бухимдлаа тайлж байгаа нь энэ боловч ард түмний төлөөлөл болсон гишүүдийг арай л дэндүү гутаан доромжилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв. Үүнээс гадна баярын хуралд төрийн тэргүүнийнхээ хувиар оролцож үг хэлсэн Ерөнхийлөгч хэн нэгэн улстөрч шиг авирлаж хэлсэн үгийнхээ бараг талаас илүү хувийг хувь хүн рүү чиглүүлсэн. Уг нь Ерөнхийлөгч бусдын зэвүүцлийг төрүүлэх, УИХ-ын гишүүдийг гутаан доромжлох бус тэднийг уриалж, хоригоо дэмжүүлэх ёстой. Төрийн тэргүүнд УИХ-ын гишүүдийн дэмжлэг, ялангуяа АН-ын гишүүдийн дэмжлэг маш чухал. Гэтэл өнөөдрийн байдлаар Х.Тэмүүжингаэс өөр түүнтэй адил байр суурьтай гишүүн харагдахгүй байна. УИХ-ын дзд дарга Р.Гончигдоржоос эхлээд харин ч бүр эсэргүүцэх шинжтэй. МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн борооны араас цув нөмөрч Өршөөлийн хууль баглагдсаны дараа эсэргүүцзж мэдээлал хийсэн. Энэ нь МАН Өршөөлийн хуулийг далдуур дэмжсэн гадгийг улам баталгаажуулах шиг. Ингээд үзвэл Ерөнхийлөгчийн хориг дэмжигдэнэ гах 100 хувийн баталгаа байхгүй.
Хоригийг хүлээж авах эсэхийг УИХ л шийднэ. Гэтэл Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжигчид парламентын гадна байна. Тэр гадаа байгаа хүмүүс нь ч бас яг дэмжиж байгаагаа илэрхийлсэнгүй. Ганцаардсан Ерөнхийлөгчийг гаднын байгууллага (Авлигатай тэмцэх даян дэлхийн холбоо) л дэмжиж байгаагаа илэрхийлж өчигдөр мэдээлэл гаргалаа. Мөн ажилгүй болох гэж байгаа Авлигатай тэмцэх газрын удирдлагууд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Өршөөлийн хуулийг эсэргүүцэж байна. УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисст нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл оролцохоос татгалзаж мэдээлэл хийсэн. Тэрбээр “Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлзх ёсгүй гэж үзэж байгаа учраас энэ комисст орж ажиллахас татгалзаж байна” гэсэн юм. Уг нь Ц.Энхцэнгэлийг Нийгмийн хөгжил эрхэлсэн орлогч гэдэг утгаар нь өршөөлөөр суллащах хүмүүсийг орон нутагтаа саадгүй очих, ажлын байраар хангахад анхаарах зэрэгт ажлыг даалгахаар комисст оруулсан ажээ.
Гэтэл ийнхүү мэдээлэл хийж комиссоос гарч байгаа нь Э.Бат-Үүлийн түүнд өгсөн даалгавар гэх. Уг нь Э.Бат-Үүл өөрийн улсын иргэдээ өршөөхийг эсэргүүцэх нь бүү хэл Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлсэн харь улсын иргэд болох Жастин Капла тэргүүтэй хүмүүсийг шоронд эргэж очин уучлал гуйж байлаа. Харин одоо тэр өршөөл нигуүслийн сэтгэлээ гээж Өршөөлийн хуулийг эсэргүүцээд байгаа нь Н.Энхбаяр гэдэг хувь хүнтэй холбоотой байж мэдэх юм. Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсныг тэрбээр нэлээд хүчтэй эсэргүүцэж байв. Түүний эсэргүүцлийн уриалга ч амжилттай болж тэрхүү гэрээг цуцлуулж чадсан юм. Харин одоо УИХ дахь намын бүлгийн гишүүддээ хэрхэн нөлөөлж чадахыг нь л харах үлдлээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол улсын иргэд энэ эх орондоо эзэн нь шүү дээ. Анх Ерөнхийлөгчийг АНУ-ын иргэдийг уучлахад эгдүүцэл үнэхээр хүрч байсныг нуух юун. Үнэхээр уулчилж байгаа юм бол Монгол Улсын иргэн яагаад өршөөгдөж, уучлагдахгүй гэж. ШУДАРГА БАЙЦГААЯ. Би өршөөлийн хуулийг бүхэлд нь дэмжиж байна.
Za urshuuliin huuli l bish shuu yr n yasan gej sullah geeed bgaa yum
манай монголд шударга хүн ганцхан байгаа юм биш үү өршөөлийн хуулийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй