Тусгай олимпоос медаль хүртсэн тамирчдыг хүлээн авлаа
Долоо дугаар сарын 25-аас наймдугаар сарын 03-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжлес хотноо оюуны бэрхшээлтэй иргэдийн спортын наадам буюу тусгай олимп болж өндөрлөсөн юм. Дэлхийн 177 орны 7000 орчим тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас 14 тамирчин оролцсон юм.
Улмаар жүдо бөхийн төрлөөр 2 алт 2 мөнгө, Ширээний теннисээр 2 алт нэг мөнгө, нэг хүрэл, хөнгөн атлетикийн төрлөөр нэг мөнгө, гурван хүрэл нийт 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Анх удаа тусгай олимпийн наадамд оролцож өндөр амжилт үзүүлсэн тамирчдыг ЭМ-ийн яамны удирдлагууд өнөөдөр хүлээж аван баяр хүргэлээ. Ширээний теннисний дасгалжуулагч н.Гансүх ярьж байна.
Тусгай олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчид тус бүрт 920 мянга, харин мөнгөн медаль хүртсэн тамирчдад 720 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчдад тус бүр 480 мянга төгрөгийн засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулсан юм.
URL: