Модыг цавчиж ТҮЦ байршуулжээ

527-1439953471tusСүүлийн жилүүдэд бүх нийтээрээ мод тарихыг уриалж хавар, намар нэгдсэн журмаар мод тарьдаг болсон. Мод бүрийг чиптэй болгон бүртгэлжүүлэх хөдөлгөөн хүртэл өрнүүллээ. Ингэснээр мод бүрийг цахим бүртгэлд оруулж, тухайн модыг хэн тарьсан, ургалт нь ямар байгаа зэргийг хянах, эзэнжүүлж, хяналт тавих боломжтой болгохыг зорьж байна.
Нэг талаас мод тарих, хамгаалах хөдөлгөөн өрнүүлж байхад нөгөө нь түүнийг нь тас цавчиж хаяад ТҮЦ байршуулж байх юм. Өөрийнх нь хэрэг бүтэж, ашиг
орлого олж байвал хотын төвд хэдэн арван жил ургасан нэг мод тэрхүү ТҮЦ-ийн эзний хувьд юу ч биш байх нь.
Заавал ургаа модны дор “чихэж”, ингэхдээ саад болсон мөчрийг нь тас цавчсан түүнд хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Өнөөдөр мөчрийг нь тайраад ТҮЦ-ээ байршуулсан хүн, хаалга үүд таглалаа гэдэг шалтгаанаар нэг шөнө модыг тайраад хаячихсан байхаас сийхгүй нь. Ганц гэлтгүй бидэнд мод хэрэгтэй.
Агаар цэвэршүүлж, ус чийгийг хадгалдаг гэдгийг нь дурдахгүй байя. Ядаж зуны халуунд автобус хүлээсэн хүмүүс сүүдэрт нь зогсч байг л дээ. Улаанбаатар зочид буудлын зүүн талын автобусны буудлын ард байрлах ТҮЦ-ийн эзэмшигч та “би болж байвал бусад нь хамаагүй” гэсэн үзлээсээ салах цаг болжээ.
М.Алтанцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Tags: ,

Нэр: зочин Огноо: 19 August 2015

Улаанбаатар хотын Захирагчийн албаны Бадрал даргын бизнес гэх энэ ТҮЦ-ээ болиочээ

Нэр: АН ЫН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА Огноо: 19 August 2015

ХОТЫН УЛААНБААТАР НЭГТГЭЛИЙН ЭНХСАЙХАН АЖЛАА МАШ МУУ ХИЙЖ БАЙНА ОДОО ХОТЫН ХАА САЙГҮЙ ХҮМҮҮС ТҮЦ ТАВЬЖ БАЙНА. ЯГ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХААГААД ОЛОН ТҮЦ ТАВИГДЖЭЭ. ХААЯ НЫ ӨМНӨ БӨХИЙН ӨРГӨӨ РҮҮ ЯВДАГ ЗАМЫГ ХААГААД ТҮЦ ТАВЬСАН БАЙХ ЮМ ЯРИАД ХЭЛЭЭД БАЙВАЛ ОЛОН ТҮЦ ТАВИГДАЖ БАЙНА ЭНЭ ОЛОН ТҮЦНҮҮДИЙГ ДАГААД ЭМХ ЗАМБАРААГҮЙ ХУДАЛДАА ГАЗАР АВЧ БАЙНА.НЭРТЭЙГЭЭР НЬ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ТҮЦНҮҮД ТАВИУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих