“Исламын улс”-ын секс боолын үнийн жагсаалт шуугиан тарьж байна
“Исламын улс”-ын хянаж байгаа нутаг дэвсгэр дээрх бэлгийн хүчирхийллийн зөрчлийн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Зейнаб Бангурагийн олж авсан баримт шуугиан тариад байна.
Түүнд зааснаар, өсвөр насны хүүхдийг сексийн боол болгон худалдсаар байна. Хатагтай Бангура “Исламын улс”-аас гаргасан холбогдох үнийн жагсаалтыг харсан гэж хэлсэн төдийгүй хуулбар нь энэ байна гэжээ.
Түүнд есөн настай охид, хөвгүүдийн үнэ – 165 ам.доллар болохыг бичиж. Энэ нь “Исламын улс”-ын хянаж буй нутаг дэвсгэрт эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бэлгийн боол болгон хүчирхийлэн зарж буй хүний наймааны тухай анхны мэдээлэл биш аж.
Хатагтай Бангурa-гийн хэлснээр тэр дөрөвдүгээр сард Иракт хийсэн өөрийн аяллынхаа үеэр бусад олон зүйлийн дотроос “Исламын улс”-ын гаргасан боол хүүхдийн үнийг агуулсан товхимлыг хуулбарлаж авсан байна. Зарим хүмүүс баримт бичгийн үнэн эсэхэд эргэлзэж байгаа бол хатагтай Бангура баримт нь үнэн, бодит сорилт хийсэн гэсэн байна.
“Охидыг баррель бензин байдлаар худалдаалж байна. Нэг охин тав, зургаан ч удаа зарагдаж болно. Заримдаа террористууд олон мянган долларын золиос авч гэр бүлд нь охидыг буцаан худалддаг” хэмээн Хатагтай Бангура ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлснээр, есөн настай охид, хөвгүүдийн нэгж үнэ нь 165 ам.доллар ба түүнээс дээш насны охидын үнэ 124 ам.доллар бол 20-аас дээш насны эмэгтэйчүүдийн үнэ бага ажээ.
Түүний хэлснээр, боолыг эхлээд террорист хөдөлгөөний удирдагчид сонгох ба дараа нь бусад нь мөн баян хүмүүс хэдэн мянган доллараар худалдан авч болох дуудлага худалдаанд хүртэл тавьсан гэнэ. Хамгийн сүүлд үлдсэнийг нь үнийн жагсаалтаар” Исламын улс”-ын цэрэг худалдан авч болох аж.
М.Баяр
gereg.mn
URL: