Шүд гэнэт өвдвөл..
Ажилтай явж байх үед эсвэл шөнө дунд шүд гэнэт өвдөх тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл яг иймд шүдний өвчнийг намдаах хэдэн зөвлөгөөг хүргэе.
-Нэг хэрчим гахайн шинэ өөх /хуйхгүй/ ав. Хэрвээ өөхийг давсалсан бол цэвэрлэх хэрэгтэй. Хэрчим өөхөө амандаа хийж өвдөж байгаа талын хацар, буйл хоёрын завсар 15-20 минут зуу. Өвдөлт буурч удалгүй бүрмөсөн арилна.
-Сармис, чинжүү хоёрыг хольж нухаад зуу.
-Цагаан гаа, гавар хоёрыг хольж зуураад өвдөж буй шүдэндээ зуу.
Өвдөж байгаа талын чихэндээ таван салааны үндэс хийж болно. Хагас цаг орчмын дараа зовиур арилна.
-Гарын бугуйн дотор талыг сармисаар үрнэ. Өвдөлт баруун талд байгаа бол баруун гарыхаа бугуйг, зүүн талд бол зүүн гарыхаа бугуйг үр.
-Шүдний Оог өвдөж байгаа хэсэгт анальгины хамт зууж болно. Гэхдээ энэ аргыг олон дахин хэрэглэх хэрэггүй.
URL: