Сирийн байдал “айдас төрүүлж байна”
НҮБ. /TASS/. Сирид энгийн номхон иргэдэд халдах тохиолдол гарсаар байгаа нь “айдас” төрүүлж байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж хариуцсан газрын дарга мэдэгдлээ. Стефен Обриен Сирийн нийслэл Дамаск хотод айлчлах үеэрээ сэтгүүлчдэд, “Сирид дайны үеэр байлдагч талын бус хүмүүсийг онилж байгаа нь хууль бус, байж боломгүй хэрэг бөгөөд нэн даруй зогсоох ёстой” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт нийслэл хотын захад орших босогчдын хяналтад байгаа газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн агаараас цохилт өгөн 90 гаруй хүнийг хөнөөсөн нь түүнд ихээхэн “айдас төрүүлжээ”.
Энэ нь дөрвөн жилийн өмнө Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш нэг халдлагын үеэр маш олон хүн амь үрэгдсэн тохиолдлуудын нэг ажээ. Сирид иргэний дайн эхэлснээс хойш амь үрэгдэгсдийн тоо 250 мянга давсан байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: