Яарч ирсэн Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийг ч яаруулав

96c8d4267fb0ae99originalГэм зэмгүй, анх удаа гэнэдсэн, бусдын хоморгонд орж ял үүрсэн зэрэг хүмүүсийн ар гэрийнхэн харааж, бүр зүхэж байна. Өршөөлийн хууль батлагдаад жин тан болдгийн даваан дээр Н.Энхбаяр гэж нэг лүд яарч ирээд хамаг юм бусниуллаа гэх. Аргагүй шүү дээ хөөрхий. Улстөрд байр сууриа баттай эзлэх боломжгүй ял үүрч явсан хүн Өршөөлийн хуулийн сургаар давхиад ирэлгүй яахав. Харин мөнхийн өстөн Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг ирэхтэй дөрөө харшуулан  Прокурорын байгууллагын ойн баярын хурал дээр илтгэл тавилаа. Ойн баярын хүрээнд ч юм уу, Прокурорын байгууллагынханд ч зориулсангүй. Түүний илтгэл ерөөсөө мөнхийн дайсан Н.Энхбаярт зориулагдсан байв. Үүнээс харвал Ц.Элбэгдорж үнэхээр уурласан бололтой.

 

Өршөөлийн хуульд хориг тавих санаа ч Н.Энхбаяраас үүдэлтэй нь эндээс тод харагдана. Тэгэхээр эгэл жирийн иргэд хараахаас ч өөр яахав дээ. Уг нь 60 насны босго дөхөж, улстөрд үхэхээс бусдыг үзсэн Н.Энхбаяр юунд ийн хөл алдаж эрт ирээв дээ гэж хэн ч халаглахаар. Улстөрд ямар дайсантайгаа тооцоолж чадахгүй байна гэдэг түүний том алдаа.

 

Нөгөө талаар Н.Энхбаяр ирсэн даруй л “Шударга ёс”-чуудаас гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболд нар хөл алдан уулзаж байхад Ц.Элбэгдоржийн дургүй хүрэлгүй яахав. “Давхар дээл”-ээс эхлээд Ц.Элбэгдоржийн олон хуулийг УИХ-ын босгоор давуулдаггүй байтлаа муу Н.Энхбаярыг ирэхээр ийн хөл алдана гэнэ,ээ гэж хэний ч дургүй хүрнэ. Мөнхийн том дайсан нь намынх нь журамт нөхдийг өмнөө сөхрүүлэх нь халаг байхад энэ зэргийн дургүйцэл бол элбэг байх. Н.Энхбаяр шоронд ахиад орчихоогүй дээ л баярлах хэрэгтэй. Энэ бол Монгол хүний цусанд байгаа чанар.

 

Н.Энхбаяр улстөрд ахин эргэж ирэх боломжоо бараг л хаачихав уу гэмээр харагдаж байна. Уг нь Ц.Элбэгдоржийн хэлснээр “гадаад байгаа өндөр үнэтэй тансаг харшдаа олон сая ам.доллараа тоолоод” чив чимээгүй бүгэж байгаад Өршөөлийн хууль нэгэнт эргэж буцахааргүй болохоор нь ёстой нөгөө “Эх орноо санаад” гээд дуу алдан ирэхгүй мулгуу хог.

 

А.Гал

unen.mn


URL:

Нэр: xaxa Огноо: 19 August 2015

Xaxa uun galzuu hunii temdeglel ve

Нэр: Anonymous Огноо: 19 August 2015

Элбэгдорж ерөнхийлөгчийг дэмжиж байна.

Сэтгэгдэл бичих