Саятны хүү Ferrari-гаа шатаажээ

20150817142616Швейцарийн нэгэн саятны хүү хуучирсан Ferrari 458 Italia загварын машиныхаа оронд шинэ төмөр хүлэгтэй болохыг хүссэн тул даатгалын нөхөн төлбөр авахын тулд машинаа өөрөө галдан шатаажээ. 245 мянган долларын үнэтэй машинаа шатаахын тулд хоёр хүнийг хөлсөлж авсан бөгөөд хүн тус бүрт нь 15 мянган доллар өгөхөө амласан байна. Залуу төмөр хүлгээ Баварийн нэгэн хотын янхны газрын дэргэд орхиж явсан аж. Төд удалгүй машиныг нь шатаажээ.

Бэлтгэл ажлыг нь хяналтын камер бичиж авсан гэнэ шүү. Үүнээс гадна цагдаа нар залуугийн хөлсний этгээдүүд рүүгээ явуулсан мессежүүдийг уншсан байна. Одоо тэрбээр 32 мянган долларын торгууль төлөхөөс гадна 22 сарын тэнсэн харгалзах ялыг үүрэх юм. Оюутан залууд дахиад 14 машин үлджээ. Тэдэн дотор Lamborghini хүртэл байгаа гэнэ шүү. Аав нь 19 настай хүүдээ сар бүр халаасны мөнгө хэмээн 10 мянган доллар өгдөг байжээ.


URL:

Tags:

Нэр: Зочин Огноо: 18 August 2015

Гаршсан гар байж л дээ.

Сэтгэгдэл бичих