Б.Оюунбилэгт: Уул уурхайнхан Монголоос ургацаа хурааж, харин бид талбайг нь шvvрдээд л

Судлаач Б.Оюунбилэгттэй ярилцлаа. Тэрээр “Тєр тєгрєг дээр тогтоно” цуврал нийтлэлийн эмхэтгэл номоо саяхан хэвлvvлжээ.

- “Инфляц таригч Монголбанк”, “Мєнгє зээлийн шинэ бодлого” зэрэг нийтлэлийг тань уншиж байсан. Сvvлийн vед чимээгvй байх чинь?
-Банкны салбарын талаар бичих зvйл нэлээд байна. Удахгvй бичнэ. Монголбанкны vйл ажиллагааг шvvмжлэхээс илvvтэй Тєв банкны явуулж буй мєнгєний бодлого асуудалтай байгаа юм. Энэ талаар би ємнєх нийтлэлдээ дэлгэрэнгvй бичиж байсан. Мєнгєний бодлого гэдэг эдийн засгийн суурь. Тиймээс суурь маань бат бєх, эрvvл, зєв байвал тєсєєлж буй эдийн засгийн хєгжил илvv ойр харагдана. Тvvнд хvрэх дєт зам ч олдоно. Хамгийн гол нь, тогтолцоонд гажиг байна.

-Мєнгєний бодлогод ямар асуудал байна гэсэн vг vv?
-Мєнгєний бодлого мєнгє хvvлдэг тогтолцоо руу хэлтийчихлээ. Єєрєєр хэлбэл, мєнгєний бодлого мухардалд орсон гэсэн vг л дээ. Мєнгийг эдийн засгийн хєдєлгєгч хvч гэдэг утгаар нь зєв ашиглах хэрэгтэй. Манайд уг нь ийм мєнгєний бодлогын туршлага байсан. Мєнгє гэдэг арилжааны хэрэгсэл. Нэг талдаа баялгийг илэрхийлэгч хэмжигдэхvvн. Єнєєдєр бvтээмжгvй мєртлєє мєнгє хvvлдэг нь бизнес болчихсон нэлээд байна. Тvvнийхээ хvvгээр нь амьдардаг.
-Vvнд арилжааны банк орох байх л даа. Тэднийг тэгвэл боловсон мєнгє хvvлэгч гэж vзэж болох уу?
-Ченж гэхэд ямар ч бvтээмжгvй мєртлєє мєнгє хvvлж байна. Тэнд vйлдвэрлэл алга. Харин арилжааны банкыг мєнгє хvvлэгч гэж шууд vзэх нь учир дутагдалтай л даа. Хэрэглэгчдэд vйлчилгээ vзvvлж байна. Нийгмийн ємнє тодорхой хvлээсэн vvрэг хариуцлага банкныханд бий. Жишээ нь, валют солилцоо чинь vйлчилгээ. Гэтэл vvнийг манайхан ашиг гэж хардаг болсон. Нэг талдаа шударга бус хєдєлмєр.
-Уул уурхайн салбарыг дагаад Монгол руу урсах хєрєнгийн урсгал нэмэгдэж, эдийн засаг маань томорч байгааг хэн хvнгvй ярих болсон. Таны хэлж буй гажиг тогтолцоо эдийн засгийн єсєлтєд нєлєєлєх vv?
-Мэдээж нєлєєлнє. Єнєєдрийн их мєнгєнд хууртах хэрэггvй. Тогтолцоогоо л єєрчлєхгvй бол хэчнээн Таван толгой, Оюу толгой гэж яриад ч эдийн засагт бодит єєрчлєлт гарахгvй. Єєрєє єєрийнхєє эдийн засагт мєнгєє наах, єєрийгєє санхvvжvvлэх эдийн засгийн хєгжил манайд хэрэгтэй. Єєрийгєє санхvvжvvлэх буюу бие даасан эдийн засагтай болохын тулд vйлдвэрлэлийн салбараа хєгжvvлэх, бvтээмжээ нэмэгдvvлэх шаардлагатай.
-Тогтолцоогоо бид яаж єєрчлєх ёстой гэж. Vvнд ямар гарц байна вэ?
-Эдийн засгийн єсєлт, эрх чєлєєний цаана юу явааг бид одоо л ойлгож байх шиг ээ. Манай эдийн засагт цэвэр гадаад бодлого яваад байна. Дєрвєн жилээр сонгодог улс тєрийн тогтолцоо маань эргээд эдийн засгийн єсєлтєд сєргєєр нєлєєлж эхэллээ. Ямар ч улс хєгжлєє олон жилээр тєлєвлєж байж хєгждєг. Гэтэл дєрвєн жилийн хугацаанд УИХ-ын гишvvн хувийн эрх ашгаа тэргvvнд тавина. Дараагийн сонгуульд хэрхэн сонгогдох асуудалдаа толгойгоо ажиллуулаад л эдийн засгаа хєгжvvлэхэд тєдийлэн анхаарахгvй байна. Єєрєєр хэлбэл, дєрвєн жилийн парламентын тогтолцоо эдийн засаг тогтвортой хєгжих боломжийг хаачихлаа. Энэ нь нийгмийн сэтгэлзvйг эвдэж байна. Бэлэнчлэх, зvгээр суух байдал эндээс л vvдэлтэй.
-Монголбанкны явуулж буй мєнгєний бодлогод ямар алдаа байгаа учраас єєрчлєх шаардлагатай хэмээн та vзэж байгаа вэ?
-Тєрийн мєнгєний бодлогыг хараат бус нэрийн дор тєрєєс нь салгачихсан. Мєнгєний бодлогыг эдийн засгийг залах Засгийн газар нь тодорхойлж байвал илvv бодитой байх байсан. Монголбанкинд хариуцлагын тогтолцоо гэж алга. Хэн ч тэдэнд vг хэлэх эрхгvй. Хуулиндаа ч хариуцлага хvлээх зvйл заалт хомсхон. Тєрєєс мєнгєний бодлогыг салгаад ирэхээр Монгол Улсын эдийн засаг єєрєє єєрийгєє санхvvжvvлээд цааш явах боломж хаалттай болно. Єєрєєр хэлбэл, одоогийн мєнгєний бодлого vvнийг нь хааж байна гэж vзэж болно. Гэтэл улс нь байнгын мєнгєний гачигдалтай. Бизнес эрхлэгчид нь єндєр хvvтэй, хугацаа богинотой зээлээр чадан ядан явж байна. Тав, арван жилээр урт хугацаатай хєрєнгє оруулалтын зээл єгєх банк ч алга.
-Зээлийн хvv єндєр, хугацаа богино байгааг хувийн хэвшлийнхэн дандаа ярьдаг л даа. Гэтэл зээлийн хvv буурч байсан тохиолдол тун бага?
-Ийм нєхцєлд бизнесийн орчин хєгжиж, тэлж чадахгvй байна. Єнєє л мєнгєний бодлоготой холбоотой. Гэтэл уул уурхайн салбарынхан гэж голдуу гадаадынхан. Тэд Монголоос ургацаа хурааж байна, харин бид талбайг нь шvvрдээд л.
-Инфляц 10.1 хувьтай байна. Ер нь, манай улсын эдийн засагт гэрэлтэй єдрvvд тохиох болсон шvv дээ?
-Єсєлт гэдэг харьцангуй ойлголт. Тоо баримт харахаар єсч байна. Гэтэл иргэдийн амьдралаар эдийн засаг vнэлэгдэнэ. Уул уурхайн бvтээгдэхvvний vнэ дэлхийн зах зээлд єсч байна. Бодит байдал дээр ядуурал буурсан гэвэл vгvй. Цалин тэтгэврийг нэмж байгаа боловч нєгєє талд нь инфляц єсєлтєєсєє давж гарчихаад байна. Єєрєєр хэлбэл, чиний цалин таван хувь нэмэгдсэн бол нєгєє талд нь инфляц 10 хувьтай байж байдаг. Єєрчлєлт байхгvй. Цалин нэмэгдсэн vv гэвэл vгvй. Эсрэгээрээ таван хувь буурчихсан байх жишээтэй. Инфляцыг тогтвортой бариад байвал чиний цалин нэмэгдэхгvй ч гэсэн тогтмол хэмжээнд буурахгvй байх боломжтой. Болж байгаа эерэг зvйл бий. Гэхдээ бид болохгvй асуудлаа илvv ярих учиртай. Тэгж байж шийдлээ олно.
-Тєв банк бодлогын хvvгээ чангалах болсон. Vvнийг инфляцтай холбон тайлбарладаг. Гэтэл бодлогын хvv єндєр байгаа учраас зээлийн хvv буурахгvй байна гэдэг. Юутай холбоотой вэ?
-Бодлогын хvvгээ чангалаад яваад байвал зээлийн хvv буурахгvй. Зээлэнд явах мєнгє Тєв банкинд л цугларна. Бодлогын хvv нь банк хоорондын зээлийн хvv гэсэн vг. Монголбанк vнэт цаас нэрээр банкуудаас хєрєнгє татан авч байршуулж байгаа нь хадгаламж болчихсон. Ийм єндєр хvvтэй хадгаламж байгаа болохоор банкууд найдвартай, 100 хувь баталгаатай хэмээн зах зээлд эргэлдэх мєнгєє Тєв банкны дансанд байршуулдаг. Ямар ч эрсдэлгvй. Ингэснээр маш их хэмжээний мєнгийг зах зээлээс хумьчихаж байгаа юм.
-Ийм байхад vйлдвэрлэлийн салбарыг хєгжvvлэх, vvгээр дамжуулан эдийн засгаа сэргээх боломж харагдах юм уу?
-Бизнесийн салбарт орж ирэх мєнгєний урсгалыг боож байгаа юм. Дэмжих хєшvvрэг гэж алга. Засгийн газар ард иргэдээ дэмжээд бэлэн мєнгє тарааж байгаа нь зєв. Гэхдээ арга нь буруу. Бэлэн мєнгє чинь єєрєє шууд инфляц болно. Тєрєєс єгч буй мєнгє тухайн иргэний ахуйн амьдралыг дорвитой єєрчилж чадахгvй. Харин хэрэглээгээр дамжин инфляцыг хєєрєгдєх vндсэн шалтгаан болж байна.
-Сангийн болон мєнгєний бодлого зєрж давхиад байна л даа?
-Эсрэг талд нь Тєв банк мєнгийг хумих бодлого явуулж байна. Монголбанкны нийлvvлж буй мєнгє бол хэрэглээний салбарт очихгvй. Хэрэглээнд очиж буй мєнгє бол инфляцад шууд нєлєєлнє. Vйлдвэрлэл рvv нийлvvлж буй мєнгє хангалттай байж бараа бvтээгдэхvvний тоо хэмжээ єсч, эдийн засаг хєгжинє. Vйлдвэрлэл , хэрэглээний мєнгє хоорондоо уялдаж байж инфляц нам тєвшинд байна. Эдийн засаг нийтээрээ хєгжинє. Иргэдийн амьдрал ч дээшилнэ. Vvнээс гадна мєнгєний нийлvvлэлтийг валютын нєєцтэй уячихаад байгаа юм. Валютын нєєц гэж Монгол Улсын эдийн засгийг томоор тєсєєлж vзэхэд тvvний єчvvхэн жаахан хэсэг нь.
-Vйлдвэрлэлийг хєгжvvлэхийн тулд эхний ээлжинд тєр юу хийх хэрэгтэй вэ?
-Мєнгєний нийлvvлэлт эдийн засагтайгаа нийцэж явах ёстой. Vйлдвэрлэлийг хєгжvvлэх гэж байвал хямд, урт хугацаатай зээлийг зах зээлд санал болгох хэрэгтэй. Эдийн засаг цаашид єснє гэж мєнгєний нийлvvлэлтээ нэмэх нь зєв. Ийм нийлvvлэлт байж эдийн засаг эрvvл явна. Зээлийн хvv, инфляц буурахад эерэг нєлєє vзvvлэх учиртай. Инфляц одоогийн байдлаараа буурахгvй л дээ.
-Инфляцыг бууруулах боломж байхгvй гэж vv?

Ерєнхийдєє инфляцыг бууруулах нь хэцvv биш. Жишээ нь мах. Монгол Улс хэчнээн мянган малтай билээ дээ. Хэдэн хvн амтай билээ. Энд сэтгэл, зохион байгуулалтын ажил дутагдаж байна. Жаахан мєнгє хэрэгтэй. Vvнийг дэмжих тєрийн бодлого алга. Гэтэл жил бvр л нєєцийн мах гэнэ. Vнэндээ ченж нарын аманд л махны vнэ багтаж байна. Ченжийн тогтолцоонд орчихсон. Манай эдийн засаг засч болдоггvй алдаа руу шилжих эрсдэлтэй vе дээрээ байна.
-Ямар эрсдэл билээ?
-Эдийн засаг талаасаа 100 хувь гадаадынхны мэдэлд орох дvр зураг харагдаж байна. Мєнгєний бодлогоороо дамжуулж зээлийн хvvг бууруулах шаардлагатай. Банкууд эх vvсвэр сайтай байвал зээл олголт эрчимжинэ. Монголбанкинд мєнгєє байршуулчихаад ашиг аваад сууж болохгvй. Мєнгийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Бодлогын хvv гэж хэрэгтэй ч юм уу. Тєрийн мєнгєний бодлого тєрд байвал тохиромжтой. Мєнгєний эс vvсвэрийг нэмэгдvvлэхэд Монголбанк сайн ажиллах учиртай.
Энэ бvхэн зєв эсэх нь эргээд мєнгєний бодлогоос хамаардаг. Монгол Улсын валютын нєєц гурван тэрбум ам.доллар давчихсан явна. Гэтэл тvvнийгээ гадаадад нэг хvртэлх хувиар байршуулчихаад 10 хувийн хvvтэй зээл авч байгаагаа єєрчлєх хэрэгтэй. Гадаад валютын нєєцийг хєдєлгєхгvй байснаас тодорхой хэсгийг нь дотооддоо эргэлдvvлбэл илvv vр дvнтэй байх.
-Инфляц манайх импортолж байна уу?
-Хятад 2005 оноос юанын ханшаа чангалах болсон. Ханшаа чангалах болсон нь нєгєє талдаа ам.долларын ханштай холбоотой. Мєнгєнийхєє бодлогоор vнийг зохицуулж байна. Гэтэл манайх дагаад л бараа бvтээгдэхvvний vнэ єсгєєд инфляц импортолж сууна. Валютын ханшаа тогтвортой барьсан ч бид алдаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих