ХӨШИГНИЙ АРЫН ТОХИРОЛЦОО буюу УЛС ТӨРЧДИЙН ДАЛД ЭРХ АШИГ

11870724_1621601251452512_3812045141833506756_n2012-оноос АН УИХ-д олон болж, хагас дутуу засаглах болжээ.

Гэтэл Ц.Элбэгдорж 2009 ба 2013-онуудад өөрийг нь дэмжиж зүтгэж байж Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан Е-сайд Н.Алтанхуягийн ажилд 2013-оноос хойш илт саад саад тушаа болж ирлээ.
2013-оноос өмнө нь уг Ерөнхийлөгчийн сонгуулийг бодоод арай гайгүй номхон байжээ. Тэрбээр 2013 онд ялж аваад муу Алтанхуягтаа тууштай эрчимтэй гай болдог болсон байна.

Ц.Элбэгдорж АТГ-д өөрийн гар хөл болсон Б.Хурц мэтийн хүмүүсийг байрлуулан хуурамч зохиомол хэрэг үүсгүүлж засгийн ажилд алхам тутамд нь саад болж байлаа. Ингээд 2014-оны өвөл АН-ы Н.Алтанхуягийн гэх засгийг унагааж, МАНАН үүсгэжээ.

МАНАН-гаас хожоо олдог улс төрчдийг тоочвол С.Баяр, У.Хүрэлсүх, Сү.Батболд, Ц.Элбэгдорж, Багабанди, П.Очирбат, Д.Содном гэх мэтийг нэрлэж болно. Эд цаагуураа НҮҮРСЧИД гэх нэгэн эрх ашигтай, түрийвч нэгтэй хүмүүс юм.

Товчоор хэлбэл: Энэ өвөл Алтанхуягийн ЗГ нухаж, МАНАН-үүсгэсэн цаад шалтгаан нь тэд ТаванТолгойг хувааж идэх гэсэн зорилготой байжээ.

З.Энхболд ба Женко гэх хүмүүс энэ Тавантолгойг хувааж идэх гэж байсан тэдний үйл ажилгаанд саад болж гацаав.
Тодруулбал: УИХ-ын гишүүн Эрдэнэчимэгийн ахласан комисс шалгаж, тэдний булхайг илчилжээ.

Нэгэнт л МАНАН үүсгэсэн цаад шалтгаан нь тодорхой ил болсон болохоор АН-ы З.Энхболд ба Женко нар нь Ц.Элбэгдорж С.Баяр, Сү.Батболд нарын шуналт хорон санааг тас цохиж, МАНАН-г тараах улс төрийн бодлого барьж, үйл ажилгаа явуулж байна.

АН-нь МАН-гүйгээр засаг байгуулах ганцхан боломж нь МАХН-тай дотносох тул З.Энхболд нарт Өршөөлийн хууль дээр МАХН-д буулт хийхээс өөр гарц байсангүй.
Гэтэл НҮҮРСЧДИЙН НАМ-аас шатрын хариу нүүдлийг хийж Ц.Элбэгдорж өршөөлийн хуульд хориг тавих бололтой.

Өршөөлийн хуульд Авилгагчдыг өршөөдөг нь буруу л даа. Тэр заалтуудад тавьсан хоригийг нь хүлээж аваад цааш явахад болно.

Харин Н.Энхбаярт хамаарагдах гэмт хэрэг хийсэнд тооцох хугацааг нь бол өршөөчих хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярт улс төрд эргэн ирэх боломжийг нь олгох хэрэгтэй. Ингэж байж л АН 2016-оны сонгууль хүртэл засаглах боломжтой болно.

Харин Н.Энхбаяр улс төрд эргэж орж ирэх нь НҮҮРСЧИДИЙН НАМ-д туйлын аймшигтай байгаа.

Монгол тулгатны 100-эрхэм гэх нэвтрүүлэгээр Н.Энхбаяр хэлэхдээ МАН-ы дарга Сү.Батболд Тавантолгойг хувааж идье. АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Бадамжунай, М.Энхболд С.Баяр нар орсон байгаа. Одоо та бас ор гэж хэлсэн болохыг ил тод хэлжээ.

Уг Таван толгойг хувааж идэх ажилгаанд Н.Энхбаяр орохгүй гэсэн бөгөөд эсрэг ажиллахаа мэдэгдсэн гэдэг.

Жич: НҮҮРСЧДИЙН гэх далд НАМ нь 2008-оны сүүлчээр үндсэндээ үүссэн ажээ. 2009-оны ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр, Сү.Батболд нар нь Ц.Элбэгдоржийн талд ажиллаж ялахад нь үлэмж нөлөөлжээ. Мөн 2013-оны Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-эрдэнэ аваргыг дэмжээгүй гэж С.Баяр сонинд ил тод хэлсэн байсан.

2014-онд АН-ы Н.Алтанхуягийн ЗГ-г унагаах ажилгааг голлон зохион байгуулсан хүн нь энэ Ц.Элбэгдорж юм.

Тэд ингэж МАНАН үүсгэж аваад 2008-оны үед тохирсон Тавантолгойг хуваах ажилгаагаа хийхийг завдаад бүтэлгүйтэж байгаа нь энэ бололтой.

 

 

Bayanaa Tatar


URL:

Сэтгэгдэл бичих