Ерөнхийлөгч “Өршөөлийн тухай хууль”-д хэсэгчлэн хориг тавьжээ
Өршөөлийн тухай хууль, засгийн зургаан сайд огцорсоноор ёстой л улстөрчдийг сэрээсэн үйл явдлууд ар араасаа хөврөх боллоо. Ямартаа ч унтаа, найр наадамд дурлагсад хэсэгтээ амь орж ард түмнээ боддог хүмүүсийн дүрд тоглодог маскыг нь өмсүүлж чадлаа. Чадсаар ч байх шиг.
Өнгөрсөн хугацаанд Өршөөлийн тухай хуулийг хаалттайгаар хэлэлцэж баталсантайгаар холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж прокурорын баяраар индэр хэлсэн үг ёстой л баярын гэхээсээ илүү хэн нэгэнд /Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт/ хаягласан үгсийг чулуудчихаад буусан. Тэнд цугларагсад Ерөнхийлөгч бол Монгол улсын бүх ард түмний нэгдмэл байдлыг хадгалах үүрэгтэй ч өөрийн өшөө хорслоо олон түмний өмнө бэгээд хэн нэгэн рүү хандсан хэрүүлийн шинжтэйгээр “Өршөөлийн хууль”-ийг гоочлох хэрэг байсан уу. Үгийнхээ төгсгөлд “Өршөөлийн тухай хууль”-д хориг тавих тухайгаа ч нуугаагүй.
Тиймдээ ч тус хуульд хэсэгчлэн хориг тавьж байгаагаа МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраар дамжуулан хүргүүлсэн байна. Тухайлбал тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрүүдийг УИХ-д хүргүүлсэн гэнэ.
ЧОЙ
URL: