АМНАТ-ийн орлого 41 хувиар өсчээ

5a5942_9e849873898ae55bgreat_x800Сангийн яамнаас гаргасан энэ оны эхний 7 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр АМНАТ-өөр 274.8 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлжээ.

Уг үзүүлэлт нь төлөвлөгөөнөөс 8.6 хувь буюу 21.8 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 80.6 тэрбум төгрөг буюу 41 хувиар өссөн дүн юм. Энэ онд АМНАТ-өөр нийт 427 тэрбум төгрөгийг Нэгдсэн төсөвт төвлөрүүлэх хуультай.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 3,145 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 15 хувь буюу 547 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Татварын орлого 238.4 тэрбум төгрөг буюу 8 хувиар, татварын бус орлого 43 хувь буюу 297 тэрбум төгрөгөөр тасалдсан байна

Импортын НӨАТ-ын орлого 211.9 тэрбум төгрөг буюу 37.6 хувь, ААНОАТ-ын орлого 44.4 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар, өмч хувьчлалын орлого 140 тэрбум, газрын тосны орлого 55.5 тэрбум төгрөгөөр буурсан нь татварын болон татварын бус орлого тасрахад гол нөлөөг үзүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих