Жүжигчин Шэрон Стоун Harper’s Bazaar сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт зориулан чармай нүцгэлж зургаа авахуулжээ
Жүжигчин Шэрон Стоун Harper’s Bazaar сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт зориулан чармай нүцгэлж зургаа авахуулжээ. Энэ дугаарын хавтсан дээр Кэти Перри гарах бол дотор нь Шэрон Стоуны санаанд оромгүй гэрэл зургууд, бас түүний өгсөн илэн далангуй ярилцлага хэвлэгдэнэ.
Өдгөө 57 настай жүжигчин эмэгтэй Марк Абрамсын авсан хар, цагаан өнгийн гэрэл зургууд дээр чармай нүцгэн зогсох аж. Тэрбээр сэтгүүлийнхэнд өгсөн ярилцлагадаа одоо л чармай нүцгэн зураг авахуулахдаа өөртөө итгэл дүүрэн болсон гэдгээ өгүүлжээ.
“Миний өгзөг ялхайсан гэдгийг би мэднэ. Би дэлхийн гоо бүсгүй болохыг оролддоггүй хүн шүү дээ. Цаг нь ирэхээр чи өөрөөсөө “Яг үнэн хэрэг дээрээ дур булаам байдал гэж юу юм бэ?” гэж асуудаг. Сэргэр сайхан хөхтэй байгаад болдог юм биш. Харин чи дэргэдээ байгаа хэн нэгнийг хайрлах хэмжээнд өөрийгөө хайрлаж, хүндэлж байвал болох нь тэр” хэмээн Шэрон онцолжээ.
URL: