Хамгийн царай муутай эр найм дахь хүүхдээ өлгийдлөө
Уганд эр 47 настай Годфри Багум түүний эхнэр Кейт Наманд нар охинтой болжээ. Тэд зургаа дахь хүүхдээ өлгийдөж авч байгаа нь энэ. Өмнө нь Багум эхний гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй.
Шинжлэх ухаанд судлагдаагүй нэгэн төрлийн өвчинтэй энэ эр гуталчнаар ажилладаг. 2002 онд түүний Угандын хамгийн царай муутай эрээр тодруулсан юм.
Тэрээр царай муутай эр гэсэн “өргөмжлөл” авсан даруйдаа дуучин болж мэргэжлээ өөрчилжээ.
Годфри Багума анхны эхнэрээ өөрийг нь хуурсныг мэдсэн даруйдаа салсан гэнэ. Хоёр дахь эхнэр Намандатай танилцаад түүнийг эхнэрээ болгох гэж цөхрөлтгүй араас нь хөөцөлдсөн байна. 2008 онд тэд анхны хүүхдээ өлгийдэж, 2013 онд гэрлэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: