Өөскө царайнаасаа болж “найруулагч нарт гологджээ”

oskЖүжигчин А.Өнөржаргалыг үзэгчид Өөскө нэрээр нь илүүтэй танина. Мэдээж “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин гэдгээр нь бүүр сайн мэднэ.

Тэрбээр “Би чинь хөдөөний хүн шүү дээ” хэмээдэг. Уран бүтээлч хүн олон дүрд хувирч өөр өөр обекьтод зураг авалт авахуулах нь олонтаа. Гэтэл хөдөөний хүү маань ганц ч удаа хөдөө зураг авалтанд явж үзээгүй гэнэ лээ. Харин “Содура”-г ганц сайн чимж өгсөн жүжигчин залуу энэхүү киноны зураг авалтаас их зүйл сурч, мэдэж авсан тухайгаа ярьжээ.

Хөдөөгийн оюутан бандийн дүрийг бүтээж байснаас хөдөө нутагт кинонд тоглох хүслээ ийн биелүүлсэн аж. Тэгвэл хоёрдахь мөрөөдлөө биелүүлэх гэсэн чинь царайнаасаа болоод бүтэхгүй байгаа гэнэ шүү. Тэрбээр эсрэг дүр бүтээхийг илүүд үзэх болжээ. Гэтэл найруулагч нар эсрэг дүрд царай нь тохирохгүй хэмээн голоод байгаа тухай гомдолжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих