“Өршөөлийн хууль үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна”
УИХ-аар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөлийн хуулийн араас хөврөх хэл ам тасрахгүй байна. Тэр дундаа авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдүүдийг хавтгайруулан өршөөж байгааг эсэргүүцэх хүн олон бий. Тэдний төлөөлөл болох тусгай алба болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Мөнх дайчин нөхөрлөл” нийгэмлэгийн залуус Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан, шаардлага хүргүүллээ.
Залуус хэлэхдээ “УИХ-аар батлаад байгаа Өршөөлийн хууль нь улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл дагуулахуйц байгаа төдийгүй зарим зүйл заалт нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг, шалгуур үзүүлэлтэд шууд заналхийлсэн байна” гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон. Иймээс он удаан жил хууль сахиулах байгууллагад ажилласан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс олон нийтэд хандаж байгаагаа ч хэлсэн. Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, дэд хурандаа Н.Одонпүрэвийн хэлснээр энэ удаагийн өршөөлийн хууль нь өдгөө ял эдэлж байгаа жирийн иргэдэд хүртээл багатай бөгөөд зөвхөн улс төрийн бүлэглэлд зориулсан, тэдний эрх ашигт нийцсэн хууль гэлээ.
Түүнчлэн “Чингис”, “Самурай” бондоос гадна манай улсад гаднаас орж ирсэн асар их хэмжээний зээл тусламжийн хөрөнгөөс зарим нь алга болсон байдаг. Харин энэ мэтээр идэж ууж, шамшигдуулж, улсын сан хөмрөгт гар дүрж, ард олон төдийгүй улсын баялагаар тоглож байгаа хүмүүс өөрсдийнхөө хууль бус үйлдлийг хаацайлж, хариуцлагаас мултрахын тулд энэ хуулийг гаргасан гэдгийг тэр хэлсэн.
Хэрвээ энэ хууль хэрэгжээд эхэлбэл, энэ оны долдугаар сарын 12-ноос өмнө цагаан захтнуудын гэгдэх хэрэг үйлдсэн этгээдүүд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байхаар байгаагас гадна хожмын нэг өдөр эд хөрөнгө, авлига албан тушаалтай холбоотой ямар нэг хэрэг илэрлээ гэхэд ямар ч хариуцлага хүлээхгүй байхаар хуульд тусгасан нь даанч хариуцлагагүй увайгүй явдал хэмээн тэрбээр онцолсон.
Мөн үүнээс гадна Монгол Улсад хэрэгжиж байгаа авлигатай тэмцэх бодлого үгүй болохоос гадна хууль хүчний бүхий л байгууллагын үйл ажиллагаа болон тэнд ажиллаж байгаа олон мянган хүний үйл хэргийг үгүйсгэж баллуурдсан явдал боллоо. Цаашлаад ард түмний дунд баялаг бүтээж, шудрагаар хөдөлмөрлөх боломжийг нээж өгч байгаа нь хамгийн том сөрөг тал гэлээ.
Ингэснээр улс төрийн нөхцөл байдал улам ширүүсч, нийгэмд эмх замбараагүй байдал бий болох суурь нөхцөлийг ч бүрдүүлж байна гэлээ. Нөгөө талаар дэлхий нийтэд Монгол Улсын нэр хүндийг харлуулсан явдал боллоо гэдгийг ч тодотгосон.
Ямартаа “Мөнх дайчин нөхөрлөл”-ийнхөн Төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа бөгөөд хориг тавих тав хоногийн хугацаанд эерэг шийдвэр гаргахгүй бол тэд улс төрийн дараагийн алхмыг хийж, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхгүй байхад ард түмнийг уриалахад ч бэлэн гэдгээ илэрхийллээ.
М.Өнөрөө
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРАХ ЁСТОЙ. ХАРИН БҮГДИЙГ ҮҮ ГЭДЭГ АСУУДАЛ БАЙЖ БОЛНО САЙН ЯРИЛЦАХ ЁСТОЙ. ЭНД ГОЛНЬ ЭЛБЭГПЛОЖ ЭНХБАЯРЫН ЭСРЭГ Л ӨӨРИЙНХӨӨ САНААГ ХУРАЛ БОЛГОН ДЭЭР ЯРИХ БОЛЛОО. ЭНХБАЯР ЭЛБЭГДОРЖ 2 БОЛ МОНГОЛЫН ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨСӨӨ ИЛҮҮ САЙН АЖИЛЛАСАН НЭГ НЬ МОНГОЛЫН ОРСОД ТӨЛӨХ ӨРИЙГ ТЭГЛЭЖ ЧАДСАН. НӨГӨӨ НЬ МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ ОЛОН УЛСЫН ТАВЦАНД САЙН ГАРГАЖ ЯВАА. ХАРИН ЭНЭ 2 ХҮНИЙГ ХАГАРАЛДУУЛЖ БҮХНИЙГ ЭСРЭЭГЭЭР НЬ ХАРУУЛЖ МАХН ЫГ 2 ХУВААСАН ХҮН БОЛ БАГАБАНДИ ШҮҮ ДЭЭ. ХҮРЭЛСҮХИЙН ЗАЛУУ НАС ЮМЫГ УХААРАХ ЧАДАЛГҮЙГ АШИГЛАЖ ТЭРЭЛЖИЙН ТУНХАГ ГЭЖ СОЛИОРОН НАМЫН ГИШҮҮДЭЭСЭЭ АСУУЛГҮЙ НАМЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ ЭРГЭЭД НАМАА СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛАХ БОЛОМЖИЙГ АН ХАНД ӨГСӨН ШҮҮ ДЭЭ ТЭР БОЛ ЭНХБАЯРЫН ДЭРГЭД БОЛ ХЭНД МЭДЭГДЭХГҮЙ СААРАЛ Л ХҮН