Челси бут ниргүүлсэн 2-р тойрог
Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 2015-2016 оны улирал эхлээд хоёр дахь тойргийн тоглолтоо хийлээ. Алдарт Луй ван Галаар удирдуулсан “Улаан чөтгөрүүд” эхний хоёр тоглолт дараалан хожиж өнөө жил лигийн тэргүүн байрын төлөө хүчтэй өрсөлдөх шинжтэй.
Тэд эхний тойрогт “Тоттенхэм Хотспур”-ыг 1:0-ээр хожсон бол энэ сарын 14-ны үдэш “Астон Вилла”-г 1:0-ээр хожлоо. Бямба гарагт
“Манчестер Юнайтед”-”Астон Вилла”
“Эвертон”-“Саутхэмптон”-г 3:0
“Листер Сити”-“Вестхэм Юнайтед”-ыг 2:1
“Суонси Сити”-“Ньюкасл Юнайтед”-ыг 2:0
“Норвич Сити”-“Сандерлэнд”-ыг 3:1
“Тоттенхэм Хотспур”-“Сток Сити” 2:2,
“Уатфорд”-“Вест Бромвич Альбион”- 0:0
Ням гарагт
“Манчестер сити”-”Челси” 3:0
“Арсенал”-”Кристал Палас” 2:1
“Супер Сандей”-гийн үдэш “Манчестер Сити” талбай дээрээ “Челси”-г бутниргэж, “Арсенал” “Кристал Палас”-ийг буулган авав. “Челси” хоёр дараалан хожил авч чадаагүй бол “Арсенал” эхний ялалтаа байгуулав.
URL: