Дараагийн Жеймс Бонд Африк гаралтай
Их Британийн хар арьст жүжигчин, найруулагч, дуу оруулагч Дэвид Оелово “007” цувралын дараагийн анги болох “Trigger Mortis”-д Жэймс Бондын дүрд “тоглохоор” болжээ. Гэхдээ тэрбээр “Bond” аудио номын цувралд гол дүрийг бүтээх аж.
Жүжигчин саналыг тун хүндэтгэн хүлээн авч байгаагаа “Флеминг паблишинг”-ийн төлөөлөгчид хэлсэн байна. Тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглож байсан ба “Royal Shakespeare” компанийн бүтээлд тоглосон Английн “Henry VI” хааны дүр нь нэлээд шүүмжлэлтэй тулгарсан юм. Учир нь Англид хар арьст хаан хэзээ ч байгаагүй аж.
“James Bond”-ын цуврал дэлхий даяар 100 гаруй сая борлогдсон байдаг бөгөөд Иэн Флемин өөрөө 14 цувралын зохиол бичсэн аж. Дараа дараагийн цувралыг “Флеминг паблишинг” өөр зохиолчоор бичүүлдэг бөгөөд энэ удаа “Trigger Mortis”-ыг зохиолч Энтони Хорвитс бичсэн байна.
Зохиолч Хорвитс “Дэвид миний бүтээлд дуу оруулахаар болсон нь үнэхээр хүндэтгэлтэй. Түүний гайхалтай дуу хоолой зохиолын дүр, харилцан ярианы нарийн ялгаа, уялдааг чадварлаг илэрхийлнэ” хэмээн ярьжээ.
Засгийн газрын мэдээ
URL: