Aчилтын машин түргэний тэрэгтэй мөргөлджээ

11885301_956541541033315_2431749983920035065_n_bigМонголын улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгай дуут дохиогоор тоноглогдсон  түргэн, онцгой, цагдаа, гал түймрийн  машинд зам тавьж өгөх “ёстой”  гэж заасан байдаг.  Тэр тусмаа  хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө дуут дохиогоо дуугарган явж байгаа тохиолдолд урсгал сөрөөд явж байсан ч гэсэн  зам тавьж өгөх  талаар  тусгасан.

Харин хэзээний дээрэлхүүгээрээ алдартай ачилтынхан  энэ дүрмийг мэддэггүй бололтой.  Өчигдөр  16 цагийн орчим  зүүн дөрвөн замд таны харж байгаа осол болсон байна.  Тодруулбал   зам түгжрэлтэй байсны улмаас эмнэлгийн  тэрэг  урсгал сөрж явсан бөгөөд  түүнд зам тавьж өгөх  сэтгэл, зүтгэл ачилтын  машинд дутсан уу,  замаа чөлөөлж амжсангүй юу  ийнхүү осол гаргасан байна.


URL:

Нэр: Даншиг хэрэггуй ээ!!! Огноо: 15 August 2015

Энэ ачилтынхан арай дэндэж бнаа!!!! Бараг л замын цагдаагаас илуу эрх мэдэлтэй болчихсон юм биш уу?!

Сэтгэгдэл бичих