Бусдад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдийг шалгаж байна

807df55b56973f30bigИргэдийн орон сууцыг түрээслэнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээслэн онц их хэмжээний хохирол учруулсан “А”-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон, хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэд Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатай аж.

Иргэдийн шилжилт, суурьшилт ихэссэнтэй холбогдуулан түр хугацаагаар орон сууц, хашаа байшин түрээслэх хэрэгцээ шаардлагыг ашиглан орон сууцыг давхар түрээслэх, бусдын эзэмшлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр түрээслэж иргэдээс их хэмжээний мөнгө залилан авах болжээ.

Иймд иргэд та бүхэн түрээсийн гэрээ болон бусад холбогдох бичиг баримтын бүрдлийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих