Үүл даргаа, “Макс” группт төрийн төмөр нүүрийг харуулаад өгөөч
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг нэр томъёо сүүлийн жилүүдэд яригдах болсон. Гэсэн ч энэ нь амьдрал дээр хэрхэн хэрэгжиж газар дээр ямаршуухан байдлаар бууж байгаагийн нэг жишээг энд хөндье.
Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын 118 дугаар тогтоол батлагдан гарч Барилга, хот байгуулалтын яамнаас шинээр баригдах орон сууцны хорооллуудын дэд бүтцийг барьж байгуулах зорилготой “Дэд бүтэц” төсөл байгуулагдан 2 дах жилдээ ажиллаж байгаа юм. Тус төслийн хүрээнд 2015 онд “Яармаг” орон сууцны хорооллын 15 км цэвэр усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Ажлын явц 15 хувьтай үргэлжилж байгаа боловч эрх мэдэл бүхий хувийн хэвшлийн хүнд сурталаас шалтгаалан зогсоход хүрээд байгаа ажээ.
Тодруулбал, Яармаг орон сууцны хорооллын цэвэр, бохир ус, цахилгааны дэд бүтцийг татах ажил эхлээд сар гаруй болж буй. Гэтэл цэвэр усны шугам сүлжээний зураг, төсөл, барилга угсралтын ажлын I цагираг шугамын ЦУХ-22, 26 дугаар худаг, II цагираг шугамын ЦУХ-28, 29, 30, 35 дугаар худаг “Макс” группийн Морин тойруулгын зарим хэсгээр дайрч байгаа бөгөөд тус морин тойруулгын хашаанд тулд очоод шугам ухах ажил тодорхойгүй хугацаагаар саатахад хүрээд байна. “Дэд бүтэц” төслийн зүгээс холбогдох эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж албан тоот хүргүүлсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй л байна. “Макс” группийн барьсан морин тойруулга нь нийслэлийн 2020 хүртлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлтэй огт уялдаагүй байгаа нь хачирхалтай.
Ийнхүү нийслэлийн төлөвлөлтийн дагуу хийгдэж буй инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд Макс групп чөдөр тушаа болж төрийн ажлыг явуулахгүй саад учруулж байгаа нь нэр нөлөө бүхий хувийн хэвшлийнхэн хуулийг гууль болгож байгаагийн бодит жишээ энэ юм.
Уг нь энэхүү шугам хийгдвэл Яармаг хороолол тэр чигээрээ орон сууцжаад цэвэр бохир ус, дулаанд холбогдох юм. Харин энэ ажилд ийнхүү саад болж байгаа зөвшөөрөлгүй морин тойруулга барьсан “Макс” группт төрийнхөө төмөр нүүрийг харуулахгүй юм уу?
А.Баярмаа
dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төрийн төмөр нүүр гэдэг чинь энэ мөнгөтэй гарууд байхгүй юу даа.
хэзээ бат үүл шударга байлаа тэр максынхан дураараа дургихаа хэзээ болих юм бэ яагаад ая тал хараад асуудлаа шийдэхгүй байгаа юм бэ