Грекийн эдийн засаг сэргэж эхэллээ
Дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн гурван сард 0.8%-р өссөн тухай Афин өнгөрөгч Пүрэв гаригт мэдээллэсэн.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт шинжээчдийг цочролд оруулж байна.
Өнгөрсөн сард Грекийн бүх банк болон бирж хаагдаж иргэд автомат бэлэн мөнгөний машинаас өдөрт хязгаарлалттайгаар бэлэн мөнгө авч байсан юм. Хэдийгээр банкууд үүдээ нээсэн боловч зарим нэгэн хязгаарлалт байсаар байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Грекийн эдийн засаг өссөн дүнтэй гарсан байна.
Энэ нь тодорхой хугацаанд хүссэн хэмжээгээр бэлэн мөнгө авч чадахгүй байсан иргэд эргээд мөнгөтэй болсонтой холбоотой аж.
Бараа бүтээгдэхүүний үнэ 2%-р буурсан бөгөөд жижиглэн худалдааны эрэлт ихэссэн байна.
Гэвч энэ бол бэлэн мөнгө гар дээрээ авсантай холбоотой түр зуурын үзэгдэл байж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
Грек олон улсын зээлдүүлэгчидтэй өнгөрсөн мягмар гаригт гурав дах зээл авах талаар ярилцсан бөгөөд пүрэв гаригт Грекийн засгийн газар уг зээлийн асуудлаар санал хураасан аж.
И.МӨНХЦЭНГЭЛ
URL: