Түргэний тэргэнд зам тавиад өгөх ухамсаргүй ачилтын машин

307018f31907a61ed8957b8608c4e3b0Монголын улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгай дуут дохиогоор тоноглогдсон  түргэн, онцгой, цагдаа, гал түймрийн  машинд зам тавьж өгөх “ёстой”  гэж заасан байдаг.  Тэр тусмаа  хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө дуут дохиогоо дуугарган явж байгаа тохиолдолд урсгал сөрөөд явж байсан ч гэсэн  зам тавьж өгөх  талаар  тусгасан.

Харин хэзээний дээрэлхүүгээрээ алдартай ачилтынхан  энэ дүрмийг мэддэггүй бололтой.  Өчигдөр  16 цагийн орчим  зүүн дөрвөн замд таны харж байгаа осол болсон байна.  Тодруулбал   зам түгжрэлтэй байсны улмаас эмнэлгийн  тэрэг  урсгал сөрж явсан бөгөөд  түүнд зам тавьж өгөх  сэтгэл, зүтгэл ачилтын  машинд дутсан уу,  замаа чөлөөлж амжсангүй юу  ийнхүү осол гаргасан байна.

Уг нь тусгай дуут дохиогоор тоноглогдсон түргэн, онцгой, цагдаагийнхан  хэн нэгний  амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын  төлөө цаг наргүй ачаалалтай ажилладаг.  Тэднийг биш юмаа гэхэд ядаж аюул, осолд өртөөд байгаа нэгнээ бодоод хүндэтгэлтэй хандаад зам тавиад  өгөхөд асуудал үүсэхгүй!!!

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих