Хятадад метро нурж, хүний амь эрсэдлээ VIDEO
Хятадын Гуандун мужийн Дунгуань хотод барьж байсан метроны станц нурсан талаар “The South China Morning Post” мэдээллээ. Энэ аймшигт осол 8-р сарын 13-ны 10 цагийн орчим гарчээ.
Эхний нуралт 8-р сарын 12-нд болсон бөгөөд энэ үеэр газар доор хүмүүс ажиллаж байсан аж. Харин дараа нь засварын ажлын үеэр метроны станц дахин нуржээ. Нурсан талбайн хэмжээ анх 80 м2 байсан бол 2 дахь нуралтын дараа 300 м2 болж нэмэгдсэн аж.
Одоогоор 1 хүний амь эрсэдсэн бөгөөд хичнээн хүн бэртэж шархадсаныг мэдээлэхгүй байна.
Нэмж өгүүлэхэд, өмнө нь Хятадын Тяньцзин хотод болсон аймшигт дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 50 хүрчээ. Түрүүч нь: http://mnews.mn/news/7/single/25096
www.mnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хятадууд энэ жил нураадаг суудалд суужээ хөөрхий засал сайн хийлгэвэл таарна