Эдийн засгийн залгигч хүчний өмнө сөхөрсөн УИХ-ын дарга З.Энхболд

5380_134Яаран сандран хуралдуулсан УИХ-ын ээлжит бус чуулган юу хийж амжуулав. Ердөө л энэ асуултад хариулт авах хэрэгтэй гэдгийг өнөөгийн нийгэм харсаар, чих тавин хүлээсээр байна УИХ-ын эрхэм дарга З.Энхболд оо.

Энэ чуулганы гол зорилго МАН-ыг засгаас гаргаж, өршөөлийн хууль нэрийн дор хэдэн эдийн засгийн гэмт хэрэгтнүүдээ суллах л чухал байсан гэдгийг өнөөдөр хэн хүнгүй харж, хэлсээр байгаа. Гайхалтай УХААН!!!

Ард түмэн зүгээр л алсаас харж улстөрийн жүжгийг харж баясах нь баясаж, ундууцах нь ундууцсаар… Эгэл ардууд энэ хомрогонд нь басхүү багтаж өршөөгдөж байгаа нь сайн ч өнөөдөр манай нийгэм энэ гэмт хэрэгт холбогдсон иргэдийг хүлээж авах, басхүү нийгэмшүүлэх ухамсар байгаа гэж үү. Үгүй л болов уу. Өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ”-иар олон хүн наранд гарсан ч нийгэм нь хүлээж аваагүйгээс эргээд л Нарсандаа суусан орчихсон гашуун түүх байгаа.

Эгэл жирийн гэгдэх санаатай болон санамсаргүйгээ алдсан иргэдийн цуваан дунд нуугдсан Монголын эдийн засгийг залгигч их хүчин НАРСНААС НАРАНД гарч нуруугаа тэнийлгэх нь эгээ хонин дунд нуугдсан чонон сүрэг лугаа Монголын улс төр, нийгмийг зажиллахгүй залгихаар сэм гэтсээр… эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг өршөөж болно гэж үү! УИХ-ын эрхэм дарга З.Энхболд болон эрхэм гишүүд ээ.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих