Эрэгтэй хүний бие махбод тамхины хорноос удаан ангижирдаг

dbd8ae8bf9412ce7bigАливаа хүн тамхинаас татгалзаад өөрийн эрүүл мэндийн байдлыг сайжруулан, удахгүй огт тамхи татаж байгаагүй хүмүүсийнх шиг үзүүлэлтийг харуулдаг билээ. Гэвч үнэн хэрэг дээрээ бүх юм тийм амар биш аж. Тамхиа хаясан эмэгтэйчүүд ойролцоогоор арван жилийн дараа сайн үзүүлэлтүүд харуулж эхэлдэг байна. Тэгвэл эрчүүдийн бие махбод 20 жилийн дараа сайжирдаг гэнэ. Тэгэхээр эмэгтэй хүний бие махбод илүү түргэн нөхөн сэргэдэг бололтой. Эс бөгөөс эрчүүд илүү ихээр тамхийг татдаг аж. Ямар ч байсан яг нарийн хугацааг тооцоолон гаргахад бэрх юм. Хүн хүнд биеийн онцлогоос хамаарч тамхины хор бүрэн гадагшлах хугацаа нь өөр өөр байдаг гэнэ.

Зарим нэг хүнд таван жил хангалттай байхад хэн нэгэн хэзээ ч тамхи татахаасаа өмнө байсан үзүүлэлтийг дахиж харуулдаггүй байна. Гэхдээ дунджаар бол зүрхний үйл ажиллагаагаа хэвийн болгохын тулд 20 орчим жил шаардлагатай аж. Хэрэв тухайн хүн тамхи татахаа үргэлжлүүлвэл зүрхний үхэлд хүргэж болзошгүй өвчний дэгдэлт 60 хувиар нэмэгддэг гэнэ. Сүүлийн 16 жилийн хугацаанд цуглуулсан мэдээлэлд дүгнэлт хийхэд ийм үр дүн гарчээ. Энэ хугацаанд эрчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 14 хувь нь зүрх, судасны өвчнөөс болж өөд болсон юм. Тухайн хүн тамхийг их татах тусам энэ аюул ихэсч байжээ. Өдөрт дор хаяж 25 янжуур татдаг байсан эрэгтэй хэзээ ч тамхи татаагүй хүнтэй харьцуулбал зүрхний өвчнөөр нас барах магадлал хоёр дахин их байсан гэнэ. Харин өдөрт 15 ширхэг янжуур тамхи татдаг эмэгтэйчүүдэд энэ магадлал 50 хувиар их байв.


URL:

Сэтгэгдэл бичих