Г.Дэнзэн цусаар бөөлжиж, өмгөөлөгч нь камерийн бичлэг шүүлгүүлэх хүсэлт гаргажээ

143945538855cc589cd848dЗГХЭГ-ын дэд дарга асан, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнгийн биеийн байдал улам дордож байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гаригт өлсгөлөн зарлаж, мягмар гаригт ухаан алдан хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн юм. ШШГЕГ-ын албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Г.Дэнзэнгийн биеийн байдал гайгүй гэж байгаа ч өмгөөлөгчийнх нь мэдээлсэнээр түүний биеийн байдал нь маш тааруу байгаа гэх. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Г.Дэнзэн өнөөдөр орноосоо унаж, цусаар бөөлжжээ. Иймд өмгөөлөгчийнх нь зүгээс ШШГЕГ-т хандан камерийн бичлэгийг шүүлгэж үзэх хүсэлт гаргасан байна. Гэвч одоогийн байдлаар ШШГЕГ-аас ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж. Хорих ангийн эмч нарын зүгээс Г.Дэнзэнгийн биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, гайгүй гэхээс өөр тайлбар хэлэхгүй байгаа гэнэ. Харин ар гэрийнхнийх нь зүгээс яаралтай нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаа боловч ШШГЕГ-ынхан хүсэлтийг хүлээн авахгүй байгаа юм байна.


URL:

Нэр: hyy Огноо: 14 August 2015

bas 1 jyjig aan 1 dor ih eer ideheer tegelgyi yah be?

Сэтгэгдэл бичих