Дуучин Ану: Надад хиймэл юм байхгүй

20150813094545Дуулиан шуугианы эзэн дуучин Ану тээгч эхээр хүүхдээ тээлгэсэн гэх элдвийн ярианд орж шуугиан намдаагүй байтал хоёр дахь охиноо гаргасан. Түүний том охиныг гэдсэнд байх хугацаанд Ануг гадаад дотоодоор аялсан цахим хуудасных нь зургаар жирэмсэн байгаагүй гэж хүртэл бичсэн. Тодруулбал: гэдэс нь бүр томрох ёстой байсан сардаа хүртэл өсгийтэй гуталтай аялаж явсан түүнийг ийнхүү тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн нь үнэн хэмээн бичиж байсан. Тэгвэл дуучин бүсгүй маань хоёр дахь охиноо гаргасан ч гуалиг сайхан биетэй төрөөгүй мэт харагдах үзэсгэлэнг нь фэнүүд нь биширсээр. Анугийн хувьд 16 насандаа “Гала” хамтлагаа байгуулж  байсан түүний тэр үеийн төрхийг өнөөгийнхтэй харьцуулвал бараг л дахин төрсөн мэт. Тэгвэл түүний хувьд  энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултанд ийнхүү хариулжээ.

-Таныг нэлээдгүй гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж яригддаг. Хамгийн сүүлд нүүрэндээ алтан утас тавиулсан гэсэн. Ямар үнэтэй хийлгэсэн бэ?

Хоёр жилийн өмнө бол “эмэгтэй хүн сайхан байх нь зөв ш дээ, эмэгтэй хүн яагаад гоо сайхны мэс засал хийлгэж болохгүй гэж” гэж хэлэх байсан. Харин өнөөдрийн хувьд хүн өөрөө өөрөөрөө байх нь хамгийн сайхан шүү гэж хэлнэ. Миний хувьд хамраа өндөрсгөх мэс засал хийлгэсэн. Энэ бол нээх сүртэй юм биш, хиймэл зүйл суулгаагүй өөрийнхөөр маань өндөрлөсөн. Гэхдээ энэ нь надад хангалттай. Миний биед том өөрчлөлт гарч 56-гаас 46 кг болж турсан болохоор хүмүүс мэс засал хийлгэсэн юмуу гэж ярьдаг л даа. Нуулгүй хэлэхэд өнөөдрийн байдлаар нүүрэндээ огт мэс хүргээгүй бүсгүйчүүд эрс цөөрсөн байна. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь сэтгэл дундуур байдлаа засварлахыг хүсдэг болчихож. Аливаа нэгэн амжилтын өөдөө өгсөхөд эмэгтэй хүнд эр зориг, хүч хөдөлмөрөөс гадна гоо үзэсгэлэн хэрэгтэй. Өдөр тутмын интернет сайт болгон дээр гадаадын бүхий л оддын мэс ажилбарыг хүртэл магтан дуулдаг атлаа цөөхөн хэдэн монголчууд бид яагаад ингээд байдаг юм бэ. Мэс заслыг хүсээд байх зүйл бол биш, ямар ч эрсдэл гаргаж болно. Дэлхий дээр алдартай модель загвар өмсөгч мэс заслын ширээн дээр амьдралынхаа сүүлийн өдрийг үдсэн тохиолдол ч байдаг. Тэрнээс би их цочирдсон. Хүний өөрт олгогдсон бие цогцос ганцхан хувь байдаг. Хүн өөрийнхөө байгаа ганцхан мэнгийг өөрчилснөөрөө өөрийгөө бурхнаас ирэх хувь тавилангаас хүртэл цуцлагдаж, төөрчихдөг гэдэг. Би өөрийнхөө нүүрэн дээрх энэ мэнгийг авахуулчихья гэж бодож байсан ч Уранхолбоо гэдэг хүн дээр ирэх ёстой байсан сайн сайхан хувь тавилан явчихвал яана аа гэж эмээгээд мэнгээ ч хүртэл авахаа больсон. Өнөөдрийн энэ нийгэмд сайхан харагдах боломж гоо сайхны мэс засалгүйгээр байх боломжтой гэдгийг хэлмээр байна. Өөрөө өөрөөрөө байх хамгийн сайхан, чи бол ганцхан хувь гэдгийг би тодоос тод ойлгосон учраас одоо бол тэр талаар бодохыг ч хүсэхгүй байгаа. Би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн. 7500 $ ханштай хийлгэсэн. Энэ нь нүүрийг обьемоор нь жижигрүүлээд, нүүрэнд байгаа бүх хаван, өөх, илүүдлийг нь гаргаад нүүрийг жижигхэн харагдуулдаг. Дээрээс нь арьс хэзээ ч унжихгүй. Солонгост алтан утас тавиулсан, удаан ажиллаж байгаад ирсэн, уламжлалт анагаах ухааны доктор эмчээр хийлгэсэн. “Mongolian red club” гээд миний рекламанд нь тоглож байсан газрын гайхалтай мундаг солонгос эмч хийж өгсөн. Би их сэтгэл хангалуун байгаа, ойрын хэдэн жилдээ миний арьсан дээр хөгшрөлт үрчлээ харагдахгүй гэдэгт баяртай байгаа. Алтан утсыг 18 настай хүүхэд ч хийж болдог, 16-тай хүүхэд хүртэл хийлгэсэн байна лээ. Зүрхэндээ ч тавьж болдог , уур бухимдалгүй болдог. Би зүрхэндээ бас тавиулсан. Мөн хүзүүндээ тавиулсан, хөших зүйл байхаа больсон. Эдгээр нь эрүүл байлгах гэж л хийлгэж байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар харахад гоо сайхны нэлээн дээгүүрт ордог орнуудад хийж байгаа хамгийн сүүлийн үеийн технологиор өвтгөх, айх мэдрэмж төрдөггүй. Нүүрээрээ дүүрэн алтан утас хийнэ гэж байхгүй, нэг газраа хоёр гурав байхад л болоо. Миний хувьд бол залуу хүн учраас одоо л хамгаалах хэрэгтэй. Дэлхийн таталцлын хуулийн дагуу хүний арьс доошоогоо байнга унжиж байдаг. Тэгэхээр тэрнээсээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Би 23-тайдаа хийлгэлээ. Гэтэл эмч бараг “Чи хоцрох гэж байна, урлагийн хүмүүс эрт хийлгэдэг, хятад солонгосын дуучид бол 18-тайдаа л хийлгэдэг” гэж хэлсэн. Манайхан мэс заслыг буруугаар ойлгоод байдаг. Олон нийтийн өмнө байгаа хүн тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг өөр дээрээ гаргах нь буруу зүйл биш ээ.


URL:

Нэр: zochin Огноо: 16 August 2015

tursun n unen uhehn unen busad n bugd hudlaa gedegl bolohndee

Нэр: bibi Огноо: 17 August 2015

hudlaa yumiig 1000 helvel unen bolnoo gj

Сэтгэгдэл бичих