Юуг ч хийсэн амжилтанд хүргэх 10 алхам

ам-640x349Таны зорилго, мөрөөдөл том ч бай жижиг бай дараах 10 алхам ямар ч зүйлд амжилт олоход тань тусална. Та амьдралдаа ямар нэг илүү том зүйл хийхийг хүсдэг байсан уу? Би хувь хүний хөгжлийн талаар сонирхож эхлэхээсээ өмнө бас л адилхан асуулт өөрөөсөө асуудаг байв. Би хүүхэд байхдаа их бүтэлгүйтдэг байв. Ээж маань гайхалтай хүн. Гэхдээ л тэр яагаад дахин дахин бүтэлгүйтээд байдаг юм бол гэж би гайхдаг байв. Тэгвэл амжилттай байхын тулд юу хийх вэ?

Би зөв шийдлийг олох хүртэл тасралтгүй үйлдэл хийгээд байдаг байв. Миний ээж үргэлж шаргуу ажилладаг. Гэхдээ тэр хүн бүрийн төлөө байдаг байв. Тэр өөрийнхөө нөхцөл байдалд санаа зовдоггүй байв. Тэр бүтэн цагийн ажилтай, дараагийн ажил гарч ирэх хүртэл жаахан цагийг өөртөө зарцуулдаг. Тэр зөв үйлдэл хийдэггүй байв. Та хүсч байгаа зүйл дээрээ анхаарах ёстой. Тухайн зорилгоо төлөвлөж шийдвэрлэ. Чухал зүйл дээрээ анхаарч, аль болох их суралц.

Би зорилго бүрээ хэрэгжүүлдэг. Таны бүрэн потенциалыг нээхэд тань дараах зөвлөгөө тус болно гэдэгт итгэж байна. Амжилтанд хүрэхийн тулд үйлдэл хийх нь чухал. Мөрөөдөл, зорилгынхоо төлөө энэхүү төлөвлөгөөг ашиглах нь эхний алхам юм. Ямар ч зорилгоо биелүүлэхийн тулд дараах 10 алхмыг мөрдөөрэй. Та үйлдэл хийх үү?

  1. Сонголт хий

Яг юу хүсч байгаагаа тодорхой болго. Жинхэнэ амжилт тохиолдлоор бий болчихдоггүй. Та амжилттай байхыг сонгох хэрэгтэй. Таны сонголт юу вэ? Та зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бүхий үйлдлүүдийг хийх үү?

Хэрэв таны хариулт тийм бол энэ баталгааг уншаарай. Өглөө орноосоо босохоосоо өмнө, орой унтахаасаа өмнө өдөр бүр чангаар уншиж байгаарай.

“Би мөрөөдөл зорилгодоо хүрэхийн төлөө тасралтгүй үйлдэл хийх болно. Өдөр бүр би илүү их амжилтттай байх болно. Миний амжилт бол цаг хугацааны л асуудал. Би амжилттай байх сонголтыг хийсэн. Би үйлдэл хийнэ. “.

  1. Таны зорилго юу вэ?

Та яагаад энэ зорилгод хүрэхийг хүсч байна вэ? Зүгээр л их мөнгөтэй болохыг хүсэхээс илүүтэй зорилготой байх нь чухал.

Дараах асуултуудыг 7 хоногт нэг удаа хариулаарай.

Бусдын төлөө энэ зорилго юу хийж чадах вэ?

Энэ зорилгод хүрснээр миний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?

Энэ зорилго дэлхий ертөнцийг илүү сайжруулж байна уу?

  1. Та юунд сайн бэ?

Хүн бүр тодорхой авъяас чадвартай гэдэгт би итгэдэг. Тухайн зорилготойгоо холбоотойгоор өөрийнхөө сайн хийж чаддаг бүхий л зүйлсийн жагсаалтыг гарга. Тодорхой бай. Тухайн авъяас ур чадварууд зорилгууд бүрт хэрхэн хүрэхэд туслахыг тодорхойл.

  1. Амжилтын нэг цагийн систем

Энэхүү процесс нь таны төсөөллийг тайван гэрэл гэгээтэй, урам зоригтой болгоно. Өдөр бүрийг зөвөөр эхлүүлж, өдөр бүр амжилттай байх хэрэгтэй.

Амжилтын өдөр тутмын нэг цагийн систем

  • 10 минутанд шинэ жимс идэж, сунгалтын дасгал хий.
  • Өдөр бүр 10 минут хувь хүний хөгжлийн талаар юм унш.

20 минут бясалгал хий.

20 минутанд бодлоо тэмдэглэж бич.

  1. Цаг хугацааны хүрээ бий болго.

Үндсэн зорилгоо жижиг зорилгуудад хуваан зорилго тус бүрт хүрэх төлөвлөгөө, тодорхой өдрийг товло. Зорилгоо 5 жижиг зорилгууд болгон хуваа. Үндсэн зорилгодоо хүрэх цаг хугацааны хүрээг товло.

  1. Та яагаад энэ зорилгод хүрэх ёстой вэ?

Тухайн зорилгод яагаад хүрэх ёстойгоо тодорхойлох бүхий л учир шалтгааныг жагсаа.

  1. Хэрэв энэ зорилгод хүрэхгүй бол юу тохиолдох вэ?

Хэрэв тухайн зорилгод хүрэхгүй бол юу болж болох вэ, тэр бүхий л учир шалтгааныг жагсаа. Энэ жагсаалтыг байн байн гарга. Тухайн зорилго таны амьдрал ахуйд ямар үр ашигтай вэ, түүнд хүрэхгүй бол юу бол юу болох вэ? Бид одоогийн итгэл үнэмшлийнхээ хүрээнд бүхий л арга замуудыг бүтээж, эрэлхийлдэг. Эдгээр арга замууд нь бидний ухамсарт оюун санааны хүрээнд хэрхэн үйлдэл хийх талаарх түлхэцүүдийг бий болгодог. Бид итгэл үнэмшлээ өөрчлөх үед бидний мэдрэлийн эсийн арга замууд өөрчлөгддөг. Итгэл үнэмшлээ өөрчлөх хамгийн хялбар арга бол тухайн итгэл үнэмшлийн хэцүү талтэй нэгдэх явдал юм. Зорилгодоо хүрэх бүхий л учир шалтгаануудыг жагсааж, хүрэхгүй байвал таны амьдрал ямар байх талаарх бүхий л учир шалтгаануудыг жагсаах нь чухал.

  1. Ухаантай хүмүүсийг эрэлхийл.

Бид бүх зүйлд мэргэжилтэн байж чадахгүй. Амжилттай хүмүүс учир шалтгааныг бий болгодог. Таньд туслах бусад амжилттай хмүүүсийг эрэлхийл. Нөхцөл байдлаа сайжруулах үүднээс бусад хүмүүсийн мэдлэгийг хөшүүрэгдэх нь чухал.

  1. Хүлээлтийг дав.

Үргэлж 110% биелүүл. Юу хийж чадахаа ярих биш, харуул.

  1. Үйлдлийн дадлыг хөгжүүл.

Орой бүр дараа өдрийнхөө төлөвлөгөөг гарга. Цаг хугацаагаа сайн зохицуулж сур. Ингэснээр өдөр бүр ажлаа амжуулж чадна. Өдөр бүр үйлдэл хийхийн хэрээр та зорилгодоо хүрэх болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих