Монголын жүдочид хөнгөн жинд дэлхийд тэргүүлсээр байна
Жүдо бөхийн 2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нөөс 30-ны хооронд Казахстаны Астана хотод болно. Уг тэмцээнд 129 орны эрэгтэй, 490, эрэгтэй 326 эмэгтэй тамирчин өрсөлдөх аж. Дэлхийн аваргын өмнөхөн тамирчдын шинэчилсэн чансааг гаргахад эрэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар жиндээ тэргүүлжээ. Сонирхуулахад дэлхийн аваргад оролцох тамирчдыг хэсэгт хуваахдаа энэхүү чансааг харгалзан үзэх аж.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Азербайжаны О.Сафарова сүүлийн дэлхийн чансааг тэргүүлсэн ч гэмтлийн улмаас Астанад барилдах боломжгүй болсон. Манай бөх Г.Болдбаатар үүний өмнөх чансааг тэргүүлж байсан бол ийнхүү өөрийн байр сууриа эргүүлэн авлаа. Азербайжаны О.Сафарова 2013 оны дэлхийн аваргын хүрэл, 2015 онд нутагтаа болсон Европын анхдугаар наадмын мөнгө, Тбилисийн Гранпригийн алтан медаль хүртсэн билээ.
Өнөө жилийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатараас гадна дэлхийн аваргын хүрэл, Европын наадмын мөнгө, хүрэл, Европын аваргын алт, мөнгө, хүрэл, багийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт Гүржийн Папинашвили, дэлхийн аваргын мөнгө, Европын аваргын хошой алт, Европын анхдугаар наадмын аварга ОХУ-ын Б.Мудранов, 2014 оны Азийн наадмын аварга, Гранпри тэмцээний хошой аварга Казахстаны Ю.Сметов, дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хүрэл, Универсиад наадмын аварга БНСУ-ын Ким Вун-Жин, 2014 оны Азийн наадмын хүрэл, Гранпри тэмцээний гурван алтан медаль Японы Т.Шишимэ нар оролцох гэж байгаа нь өрсөлдөөнийг сонирхолтой болгож байна.
Э.Гүнтөмөр /zaluu.com/
URL: