Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР НАЙРАЛТ ЭХ ОДТОЙ, ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2015.8.13, Пүрэв гараг
Билгийн тооллын: Шинийн 29
Наран ургах шингэх: 05.52-20.09
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэл сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннятай өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахд тохиромжгүй.
URL: