Ноён Бондгорын “Азарган тахиа” стайл

11822343_727120414066837_4516040956660151424_n326305449201508120952“Миний найз”, “Дүү минь” зэрэг олон сайхан дуугаараа сонсогч түмнийхээ талархлыг хүлээсэн ноён Бондгор буюу дуучин Г.Амарбаяр хэсэг нам гүмхэн байсан ч өнгөрсөн хавраас нэлээн эрчтэй шинэ уран бүтээлээ түүрвиж эхэлсэн.

Залуусын сонсох дуртай нэлээд хэдэн дуугаараа урлагийн ертөнцөд цахиур хагалж гарч ирсэн ноён Бондгор сүүлийн үед “Мэндэлсэн өдөр”, “Бүсгүй” зэрэг үг аялгуу нь сэтгэлд хоногшим хит дуунуудаа олны хүртээл болгож эхэлсэн.

Мөн өөрийн гадаад үзэмжиндээ ч өөрчлөлт оруулаад амжсан бөгөөд үсний засалтын хувьд илүү эрч хүчтэй, загварлаг болжээ. Харин түүний шинэ үсний засалтыг харсан цахим ертөнцийн найзууд нь “Азарган тахиа” шиг эгдүүтэй юм гэлцэн өхөөрдөцгөөж байгаа ажээ.

А.Док

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих