Өнөөдөр Би Жи Би Жи компанийн барилгын талбайг битүүмжилнэ

16Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны 22.00 цагийн орчимд нийслэлийн БГД-ийн 14-р хорооны 16-р байр нурах аюултай хэмээн 200 гаруй оршин суугчийг сарын хугацаанд зочид буудлуудаар амьдруулсан. Харин МХЕГ-аас хийсэн шалгалтаар “нурах аюулгүй” гэсэн дүгнэлт гарч, зургаан метр орчим урт ухсан нүхийг булж, хөрсийг хүчитгэх ажил хийн оршин суугчдыг орон гэрт нь буцаасан билээ. Гэтэл зургаадугаар сарын сүүлээр Би Жи Би Жи компани барилгын ажлаа үргэлжлүүлж эхэлснийг бид мэдээлж байв. Учир нь тухайн компанийн барилга барих эрхийг цуцлаагүй шалтгаанаар ийнхүү ажиллацгааж байв. Тэгвэл долоодугаар сарын 29-ны өдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тухайн компанийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасны дагуу БГД –ийн холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр газар дээр нь очиж, барилгын ажлыг зогсоосон байна. Харин өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд тус барилгын талбайг битүүмжилнэ. Ц.Анх

Мэдээний эх сурвалж: http://time.mn/65946


URL:

Сэтгэгдэл бичих