Хорооллын эцэст автобус осол гаргаж, хоёр хүн бэртжээ

-12082015-1439354043-1007609860-11825677_449376308557838_1581766761962348874_nХорооллын эцсийн автобусны буудал дээр нийтийн тээврийн автобус осол гаргаж, хоёр хүн бэртжээ.

13.00 цагийн үед уг осол болсон бөгөөд одоогийн байдлаар Нийслэлийн замын цагдаагийн газраас хэмжилт хийж байгаа юм.

Осол гаргасан автобус аль компанийн автобус байсан хийгээд ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих