Бээжингийн төв талбайд Монголын 76 цэрэг жагсана
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд чөлөөлөх дайны 70-н жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ирэх сарын 3-нд болно. Энэ жагсаалд Монгол Улсын 76 цэрэг эрс эх орноо төлөөлөн жагсахаар бэлтгэлээ базааж байна. Дээрх цэргийн албан хаагчдыг 100 гаруй цэргээс сонгожээ.
Тухайлбал Зэвсэгт хүчний 31 анги салбараас 63 албан хаагч, хилийн цэргийн 11 анги салбарын 13 албан хаагч болоод Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн таван хугацаат цэрэг жагсахаар болсон байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаанталбайн жагсаалд оролцсон 20-н залуу дахин Бээжин хотын төв талбайд алхахаар болжээ.
Монголын цэрэг эрс анх удаа Бээжингийн төв талбайд жагсах аж. Дашрмад, манай улсын төв талбай бол 160, ОХУ-ын Москва хотын улаан талбай 280 метр бол Бээжингийн төв талбай 820 метр аж.
URL: