“Сэтгэшгүй”, “Мария” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ
Нийслэлийн Засаг дарга “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/643 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Мария” ХХК, “Сэтгэшгүй” ХХК хуулийн этгээдүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ, СУВИЛЛЫН НЭРС
№ | Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр | Тусгай зөвшөөрлийн төрөл | Тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй үйлчилгээний чиглэл |
1. | Мария ХХК | Эмнэлэг | Дотор, мэдрэл, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лабораторийн оношлогоо |
2. | Сэтгэшгүй ХХК | Эмнэлэг, сувилал |
|
URL: