Хүн боомоор өвчилжээ
Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амарч байсан 19 настай оюутан энэ сарын 4-нд зүүн гарын бугалганы дотор талын дунд хэсэгт улайж хавдан цэврүүтэж ХӨСҮТ-д хандсан байна.
Өвчтөнөөс сорьц цуглуулан шинжлэхэд шархны арчдаснаас боомын нянгийн хорын плазмидийн ген илэрсэн байна. Голомтын судалгааг хийх явцад өвчтөний аав боомоор өвчилсөн байж болзошгүйг илрүүлж, Баян-Адарга сумын эмнэлэгт тусгаарласан байна.
Нэг голомтоос уг өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн, малын өвчлөл гарч байгаа тул эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: