Оюутнуудын цахим картны захиалга удахгүй эхэлнэ

527-1438043078hh_700x700_700x700Иргэд нийтийн тээврээр зорчихдоо цахим карт ашиглаж байгаа. Тэгвэл удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутнуудын картыг олгож эхлэхээр болжээ.  Ингэхдээ оюутнууд Улаанбаатар смарт карт болон Төрийн банкны гэсэн хоёр төрлийн картаар автобусанд зорчих юм. Мөн оюутнуудын хувьд сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан энэ сарын 25-наас захиалгаа өгч эхлэх юм байна. Төрийн банкны картыг 8900 төгрөг, нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны картыг 3600 төгрөгөөр авах юм.


URL:

Сэтгэгдэл бичих