АТГ-т ажилд ороход 3 саяын ханштай байдаг гэх мэдээллийн дагуу шалгалт явуулжээ

3c1fb580eb4441f26a5853f7c0d8db60          “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” сэдэвт нэвтрүүлгийн шууд утсаар иргэн О.Очирхуяг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр холбогдож Авлигатай тэмцэх газарт ажилд ороход 3 сая төгрөгийн ханштай байдаг талаар ярьжээ. Иймд уг мэдээллийн дагуу тодруулж холбогдох арга хэмжээг авахаар байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэн О.Очирхуягтай уулзаж, болсон асуудлын талаар тодруулга авсан байна.

Тодруулга хийх үеэр дээрх мэдээллийг өгсөн иргэн “Тухайн үед би худлаа нэмж тодорхой эх сурвалжгүй юмыг архины халуунд утсаар ярьсан нь үнэн болно. Надад ямар ч тийм мөнгө төгрөг өгдөг, авдаг гэсэн найз, таньдаг хүн байхгүй. Миний энэ худал ярьснаас болж Авлигатай тэмцэх газрын нэр хүнд хүмүүст буруугаар ойлгогдох болсонд харамсч байна.

Ийм учраас өөрийн болчимгүй алдаанаас болж байгууллагын нэр хүндэд халдсан хариуцлагаа хүлээнэ. Миний “Ийгл” телевизэд өгсөн яриа худлаа болохыг би хүлээнэ. Ийм учраас Авлигатай тэмцэх газрын албан хаагчид болон тус газраас уучлал гуйж байна” хэмээн мэдүүлсэн гэж АТГ-ын цахим хуудсанд нийтэлжээ.

Гэвч иргэдийн дунд тухайн иргэнийг албадан ийм зүйл яриулсан байж болзошгүй, ямартай ч төрийн байгууллагууллагууд, тэр дундаа АТГ-т ажилд ороход 3 сая биш ч гар хүндрүүлдэг байх гэсэн шуум тараад байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих