“Ногоон хэрэм” төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлнэ

740cc9277be2f803e5861eeedf45729foriginalМонгол Улс, БНСУ-ын ойн хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт өнөөдөр БОНХАЖЯ дээр боллоо. Уулзалтад БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, БНСУ-ын Ойн сайд Шин Вон Сов, БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ерөөлт, БНСУ-ын Гадаадын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны газрын дарга Ким Юн Гуан болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн захирал Чой Сү Чон нар оролцлоо.

Уулзалтаар Монгол, Солонгосын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. Уг төслийг 2007 оноос хойш хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Төв болон Өмнөговь аймагт нийт 1346 га талбайд ойн зурвас байгуулж, Өмнөговь аймгийн Булган суманд 640 га заган ойг тарьсан ба орон нутгийн иргэдэд цөлжилттэй тэмцэх талаар сургалтыг шат дараалалтай зохион байгуулсан байна. “Ногоон хэрэм” төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, Зүүн хойд Азийн ойн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гэж үзлээ. Төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хугацааг сунгалаа гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих