Авлигын 45 хэргийг өршөөнө
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэсгийнхэн эрүүгийн 55 хэргийг шалгаж байна. Эдгээрээс 45 хэрэг нь УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байгааг тус газраас мэдээллээ. Уг хэргүүдийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг юм байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн есдүгээр зүйлд өршөөлд хамруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авах, зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Харин төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагджээ.
Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авилга, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох ажээ.
Б.Заяа
Зууны мэдээ
URL: